Хоёр сар гаруйн өмнөөс хэрэгжиж эхэлсэн “Монгол хүн” хүмүүжлийн аянд төрийн болон хувийн өмчийн цэцэрлэг 623, 225 сургууль, 8 боловсролын төв хамрагдах юм.
2020 он хүртэл жил бүр 4 үе шаттай хэрэгжих энэхүү аяны хүрээнд Монгол хүүхдэд тохирсон хүмүүжлийн цогц хөтөлбөр боловсруулах, хүүхдийн зөв хүмүүжлийн тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, солилцох, Багш-суралцагч-эцэг эхийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах, хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн үүрэг оролцоог дээшлүүлэх, хүмүүжлийн сөрөг үзүүлэлтийг бууруулах олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Тус аяныг санаачлагч НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал “Боловсролын салбарт 20 гаруй жил ажиллах хугацаандаа бид Монгол хүнээ бэлдэж чадаж байна уу? Бид хэзээ хэрэглэгч төвөөс үйлдвэрлэгч төврүү шилжих бол? Монгол хүнээ бэлтгэхэд бид юун дээр алдаад байна вэ гэсэн асуултууд байнга сэтгэл эмзэглүүлж, хариултыг нь хайсаар ирсэн. Улс орны хамгийн чухал зорилго бол ирээдүйгээ бэлтгэх явдал байдаг.
Даяаршиж буй энэ үед Монголчууд бид юугаараа ондооших вэ? Дэлхийд Монгол хүнийг ямар үнэт чанаруудаар тодорхойлох вэ гэдэг өнөөдөр нийгэмд тулгамдсан томоохон асуудал болчихоод байна. Нөгөө талаасаа хувь хүний хөгжлийг арга билэг гэж авч үзье л дээ. Тэгвэл бид аргын талын танин мэдэхүйн мэдлэг боловсролыг илүү анхаарч, билгийн талын зүрх сэтгэлийн боловсрол, хүмүүжил, Монгол хүний үнэ цэнийг бий болгодог хүн чанарын боловсролыг орхигдуулаад байна гэж үздэг. 2016 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдоод энэ асуултуудын хариуг бодлогын түвшинд гаргаж шийдвэрлэхээр “Монгол хүн” аяныг эхлүүлсэн” гэдгээ онцолж байсан юм.
Аяны талаар дэлгэрэнгүй ярьсан ярилцлагыг дараах ярилцлагыг хүлээн авч үзнэ үү.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
