Ерөнхийлөгчийн сонгуулийн чимээ наашилсаар байна. Ерөнхийлөгч болох мөрөөдөлтэй хүн хичнээн ч олон байдаг юм бэ. Одоогийн байдлаар ил,далд горьдогчдын тоо 20 хүрэх янзтай. Монголчууд дөрвөн ерөнхийлөгчийг сонгож байсан ард түмэн.
Тав дахь ерөнхийлөгч хэн байхыг ард түмэн шийднэ. “Сант марал” сангаас улстөрчдийн рейтингийг харуулах судалгаа явуулахад эхний аравт өнөөгийн УИХ-ын дарга М.Энхболд багтжээ. Тэр бол Ерөнхийлөгч болоход үгүй гэх газаргүй улстөрч. Хөдөө гадаа хаана ч явахад нь түүнийг дэмжигчид бүчиж байдаг. Олонд танигдсан гэдэг талаасаа бусад өрсөлдөгчдөөс илүү байх талтай. Энэ удаагийн сонгуульд сонгогчид түүнийг илүүтэй дэмжих магадлалтай. М.Энхболд бол эдийн засагч. Улстөрийн тогоонд чанагдсаар туршлагажиж,”хатаагдсан” болд мэт хат суусан. Аливаад бодитой няхуур ханддаг тийм л хүн. Судалгаагаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын нэр нэгдүгээрт бичигдсэн байна.
Авилгын хэргээр шийтгэл хүлээж, шоронд ч суугаад үзсэн. Хал үзэж халуун чулуу долоож яваа улстөрч. Сүүлийн таван жилийн турш “хэлмэгдэлд өртлөө” хэмээн өрөвдүүлэх, өсөрхөх аянд мордож, уйлж, гомдож цөхөрч, занаж зүхсэн үйлдэл хийж, өөрийнхөө цэврийг итгүүлэх тал дээр маш чадварлаг ажилласан. Магадгүй, түүний зөвлөх болон дотны нөхөд нь сайн пиарчид байх нигууртай. Өөрийн буруугүй гэдгээ нотлох гэж уйгагүй ажилладаг, Монгол орноо хөндлөн гулд аялж үзэл бодлоо хангалттай тайлбарлан ярьсан. Сүүлийн үед түүний толгойлдог МАХН-аас ахмад дипломатч Л.Эрдэнэчулууны нэрийг дэвшүүлэх тухай бор шувуу жиргэх болсон. Өмнө нь “Босоо” С.Ганбаатарын нэр ч бас дуулдаж байсан. МАХН бол Н.Энхбаярын өмч биш болохоор хэн ч дэвших боломжтой.
Судалгааны гуравдугаарт УИХ-ын гишүүн Ц.Нямдорж бичигдсэн. Тэрээр Монгол Улсад парламент бий болсон цагаас УИХ-д сууж байгаа туршлагатай улстөрч. Хатуу чанга хорон үгтэй,шудрага гэсэн тодотгол түүнийг дагалддаг ч хүн л болсон хойно цул сайнаас бүтсэн гэвэл юу л бол. Хэрэв намаасаа гараад ирвэл Ерөнхийлөгч болчихно гэж судлаачид үзэж байна.
АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших мөрөөдөлтэй хүмүүс олныг гайхшруулж байна. Үүнийг тус нам эв нэгдэлгүйгээсээ дотооддоо задарсан, өдийг хүртэл төлөвшиж чадаагүй байгааг харуулж буй хэрэг гэж судлаачид үзэж байна. УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалын нэр нэгдүгээрт байгаа аж. “Улстөр дэх чансаа өндөртэй цөөхөн эдийн засагчийн нэг.
“Сант марал”-ын судалгаагаар АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн хол давхих магадлалтай улстөрчөөр тодорсон. Энэ нь түүний олон жилийн туршид бий болгож ирсэн зөв имижтэй нь холбоотой” гэж судлаачид дүгнэсэн байна. АН дотроо өндөр боловсролтой,аливаад шунаад байдаггүй, төв шударга хүн.
Ер нь түүнийг зөв хүн гэдэг юм билээ. Судалгаагаар, “Женко” Баттулга нэлээд дээгүүр гарчээ. Хэдийгээр нам дотроо хамгийн хүчтэй өрсөлдөгч гэгдэж байгаа ч ерөнхийлөгчөөр сонгогдох нь юу л бол. Харин “Буян” Жагаа бол Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд үзчихсэн хүн. Гэхдээ энэ удаа түүний нэр жагсаалтад орж ирэхгүй болов уу.
Норовын Алтанхуяг эхний аравт багтлаа. Ц.Элбэгдорж, З.Энхболд, С.Эрдэнэ нар байсан цагт энэ хүн дээшээ явахгүй. Намаасаа гарахгүй гэдэгт мөрийцөх хүн олон байна. Э.Бат-үүл, З.Энхболд, Д.Дорлигжав нар судалгааны эхний аравт багтсангүй. Гэхдээ Э.Бат-үүл нэр дэвшихээ зарласан. Өмнө нь Ерөнхийлөгчийн сонгуульд “үзнэ” гэж байгаад “найз” Элбэгээдээ араараа “тавиулсан” харамсалтай түүхтэй.
Хэрэв намаасаа гараад ирвэл олны дэмжлэг авах нь горьдлого багатай. Гэнэт гэнэт өрсөлдөнө гэх хүмүүс гараад байх янзтай. Баабар гэнэт л өрсөлдөх юм болоод явчихлаа. Яг үнэндээ бол зарим нэг хүмүүсийн аазгайг хөдөлгөж жаахан үймүүлээд авъя гэж бодсоных нь биз. Магадгүй, өмнө нь өсөрхөөд байсан С.Эрдэнийг жаахан оролдоод авъя гэсэн санаа байгаа ч юм бил үү. Д.Дорлигжав нэр дэвшинэ гэнэ. Тэр дэвших үү яах уу гээд л маш их эргэцүүлэн бодсон гэнэ. УИХ-ын сонгуульд хэдэн ч удаа өвдөг шороодсон нөхөр. Энэ удаа яахыг хэн мэдлээ. Монголын улстөрчдөөс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшчих бодолтой хүн цаашид ч нэмэгдэнэ. Өмнө нь хэзээ ийм олон хүн Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж хийрхэж байлаа даа. Мөрөөдөхөд мөнгө төлөх биш,мөрөөдөж л байг. Харин хэнийг Ерөнхийлөгч болгохоо ард түмэн мэднэ. Өнөөдөр төрийн дарамтад ядарч яваа ард түмэнд бодол бий.
Н.Дөлгөөнжин

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр

горьдог сайн горьдог
gazriin naimaachin,UB xotiig tam bolgoson M.Enxbold bish shuu!!! zaxialgat zuulun PR yavulj bna !!!
хэн сайхан худлаа ярина тэр гардаг цаг үе болждээ яанадаа
Miye devshsen ch garahgui ub d 20 -25 huviin sanal avah bh, amarjargaliig an devshuulesei gej hun bur yarij bna,
Энэ чинь мөнгөтэй мөрөөдөл.М.Энхболдыг хянуур гэсэн байна.Хянууртаа биш.Маш муу санааны үүр.УБ ын газрыг идчихээд улайхгүй байгаа хүнийг сайн хүн гэх үү.Энэ нөхөр БГД т ялагдах болохоороо Элбэгээг хуурч нэг үзээд хөдөөг бараадаж мэдээллээс хөндий байгсадыг ашиглаж ирсэн.Хотынхон арай л дээр болохоор энэ хүн явахгүй.Тэгээд ч сонгуулын өмнө Баяр мэтийн балгуудаа нэг тийш болгож сонгуулийн амлалт гялалзсан үр дүнтэй харагдахгүй бол дээр нь нэмж МАН ыг сонгохуу
Ми.Энхболд үнэхээр чанга улс төрч. Тайван амгалан байдал нь түүний гол давуу байдал. Бусад нь бүгд цухалдуу, ууртай.
Миэнхболдын л захиалгын пиар байна. Энхбаярыг сайн муулаарай гэж даалгасан бололтой