Монголын дипломатч тамхины наймаа хийх гээд баригдав

2017 оны 04-р сарын 21 өдөр, 18 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
har tamhi

Баруун тийшэх оронд сууж байгаа манай дипломатчид байсхийгээд л хууль бус тамхины наймаа хийж аль нэг улсын хил дээр саатуулагдсан тухай сонсдох юм. Энэ удаа  Украйны хил дээр Монголын дипломатч эх орныхоо нэрийг гутааж байгааг Оросын Лента.ру сайтад мэдээлжээ. Манай дипломатч Украины хилээр их хэмжээний тамхи гаргахыг завдсан тул тус улсын хилийн албаныхан саатуулжээ. Украины хилчид Унгартай залгаа хил дээр  түүнийг их хэмжээний тамхийг хууль бусаар хилээр гаргахаар завдсан тул  саатуулан шалгаж эхэлснээ дүрс бичлэгт үлдээжээ. Уг хэрэг явдлыг харуулсан дүрс бичлэгийг энэ сарын 20-нд Украины хил хамгаалах алба үзүүлсэн байна. “Хилийн хяналт шалгалтын явцад дипломат шуудангаар халхавчлан Беларусь улсын дугаартай “Мерседес” автомашинаар Монгол Улсын нэгэн иргэн их хэмжээний тамхи зөөж явсан нь илэрсэн тэр аж. Монголын иргэнээс хэн болохыг нь тодруулахад, тэрээр Австри дахь Монголын дипломат төлөөлөгчийн газарт ажилладаг гэдгээ мэдүүлсэн гэж Оросын хилчдийн мэдээлэлд дурджээ. Яг хэдий хэмжээний тамхийг хууль бусаар гаргахаар завдсаныг мэдээлсэнгүй, шалгалт үргэлжилж байгаа гэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 7 сэтгэгдэлтэй
  1. цэлмэг
     (202.9.40.2.***)
    2017/04/23 21:57

    Манай ГХЯны хан аймаар өмөөрсөн бна тэр нөхөр дипломат паспорт хулгайгаар авсан юм шиг бнаа

    (0) (0)
  2. dembee
     (81.106.11..***)
    2017/04/23 19:01

    europiin ornuud bolon delhii niited Mongoliin ulsiin maani neriig shavar shalbaagtai ynendee hutgaj baigaa shyydee. Diplomatch nineg iimerhyy europ azi aar dyyren yanhanuud hulgaichuud. deerees ni ailchilsan uls oron byreesee zeel tuslamj guina. yaduu zydyy haranhui bydyylegeeree duuduulana. yun Afric tednees doloon dor ner hyndtei bolj bna daa

    (0) (0)
  3. Anonymous
     (93.219.129.***)
    2017/04/22 00:41

    baruund suugaa buh dipolmat albaniihan bugd tamhinii naimaatsid …. tedend uls ornii ner padlii ts baihgui jlzarsan namiin naigui naimaatsid

    (0) (0)
  4. zocin
     (202.9.40.2.***)
    2017/04/21 22:55

    одоо с.баяр хар тамхи зооно биз

    (0) (0)
  5. zochin
     (202.131.23.***)
    2017/04/21 21:41

    ийм хүнийг эх орноо төлөөлүүлэн томилж байх ч гэж дээ, аргагүй ялзарч дээ, арга хэмжээ авах гэхээр бүгдээрээ хоорондоо авлигын сүлжээтэй болохоор хэлж чадахгүй, ингээд л нэр нүүрээ бараад л байх уу

    (0) (0)
  6. зочин
     (27.123.213.***)
    2017/04/21 21:04

    харц бидээсээ долоон дор хулгайч вэ. Улсын нэр хүндийг ингэж унагаасан новшийг шууд л цаазлах хэрэгтэй. Төрийн төмөр нүүр үгүйлэгдээд байна даа

    (0) (0)
  7. Иргэн
     (27.123.214.***)
    2017/04/21 18:57

    Maн намын хулгайчид ийм л хогийн шарууд дипломат албанд.тавьж улсынхаа нэрийг гаргаж байх юм.хүнээ олж тавихгүй арын хаалганы дандаа баяжих хүсэлтэй луйварчингууд байх юм.ядарсан ардын боловсролтой хүүхдүүд ажилгүй байх юм.хэзээ монгол бүх юм үнэнээр явж хөгжих бол нам байсан үед хөгжихгүй ухарч амьдрах байх

    (0) (0)