НИТХ-ын тэргүүлэгч Б.Сүхбаатар, Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч П.Төмөрхуяг, Н.Мөнх-Эрдэнэ нар 16 дугаар хороо буюу тойргийнхоо иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, ойрын үед төлөвлөсөн ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа. Уулзалтад Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл, Ч.Цэвэгмид, Г.Хонгор, Ц.Энхбаатар нар оролцов.
Мөн дүүргийн Газрын алба, Боловсролын хэлтсийн мэргэжилтэн оролцож, газар өмчлөл, сургууль цэцэрлэгийн хүртээмжийн талаарх тулгамдсан асуултад хариулт өгсөн юм.



Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны хувьд явган хүний зам тавих, гэрэлтүүлэг, камержуулалтыг сайжруулах, үерийн далан барих, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх гээд тулгамдсан асуудал цөөнгүй. Тэр дундаа 44 дүгээр сургууль дөрвөн ээлжээр хичээллэж байгаа бөгөөд өргөтгөл барих асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгаа юм. Мөн даацын хана, дээвэр нь хагарч цуурсан, аюул эрсдэлтэй, “Хүн амьдрах боломжгүй” гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан хуучны гурван байрыг нурааж шинээр барих асуудал тулгамдаад буй. Энэ бүхнийг уулзалтын үеэр ИТХ-ын төлөөлөгчид, хорооны иргэд ярилцаж, ажил хэрэгч санал санаачлага гаргаж, шүүмжлэлийг ч өрнүүллээ. Тухайлбал, хэзээ ч нурж мэдэх аюултай хуучны гурван байранд амьдарч буй 100 гаруй өрхийн асуудлыг шийдвэр гаргах түвшний холбогдох байгууллагуудад хүргэх хэрэгтэй гэдэгт төлөөлөгчид санал нэгдсэн. Түүнчлэн иргэдийн зүгээс “Алдар” нийгэмлэгийн өмнөх зассан талбайд автобусны зогсоол барих, “Баянзүрх” худалдааны төвийн засмал замд ус зайлуулах хоолой тавих, байнга аваар осол гардаг 8 дугаар цэцэрлэгийн урд гэрлэн дохио суурилуулах, хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундаагаар үйлчлэх цэгийг цөөрүүлэх, шинээр барилга барихдаа хорооллын дундах замыг эвдсэн барилгын компаниудад хариуцлага тооцох, ашиглалтад орж буй орон сууцыг хүлээж авах улсын комисст хорооны иргэдийн төлөөллийг оролцуулах зэрэг асуудлыг шийдвэрлэж өгөхийг төлөөлөгчдөөсөө хүссэн.
Хорооны 200 гаруй иргэд хүрэлцэн ирсэн уулзалтын төгсгөлд дүүргийн ИТХ-ын төлөөлөгч П.Төмөрхуяг хорооныхоо хөгжил зориулсан сан байгуулж байгаагаа дуулган анхны хандивыг өргөсөн юм. Энэхүү “Хөгжлийн сан”-гийн хөрөнгөөр 16 дугаар хороонд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, иргэдийнхээ ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, тэдний санал санаачлагаар бүтээн байгуулалтын ажлууд хийхээр төлөвлөжээ.




2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

ДҮҮРГИЙН ЭНЭ ХЭД Ч ЮУУЧ ШИЙДХЭВ ДЭЭ ЧААВААС ХУДЛААЛ ЮМ ХИЙДЭГ БОЛОХ ГЭЭЛ …