Тамхины наймаачин Монголын дипломатч биш гэдгийг ГХЯ мэдэгдлээ

2017 оны 04-р сарын 24 өдөр, 11 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
har tamhi

2017 оны дөрөвдүгээр сарын 20-нд Украин-Унгарын хилийн Лужанка боомт дээр их хэмжээний хайрцагтай тамхи ачсан микроавтобусыг Украины хилчид өчигдөр саатуулсан бөгөөд энэ хэрэгт Монголын дипломат паспорттой иргэн холбогдсон тухай мэдээллийн мөрөөр  ГХЯ-ны Консулын газрын дарга Я.Ариунболд албан ёсны мэдээлэл өглөө.

Энэ хэрэгт манай дипломатчид холбоогүй гэдгийг тэрээр онцлоод хэрэгт холбогдсон хүний талаар дэлгэрэнгүй мэдээлэв. Я.Ариунболдын мэдэгдэж буйгаар ГХЯ юм уу Дипломат төлөөлөгчийн газрын дипломатч энэ хэрэгт холбогдсон байх үндэслэлгүй бөгөөд Варшаваас Украиныг хавсран суудаг Элчин сайдын яамнаас энэ асуудлыг давхар тодруулжээ.

Тамхины хэрэгт холбогдоод байгаа Монгол Улсын иргэн Очирбатын Лхагварэнцэн нь D0000949 дугаарын дипломат паспорттой саатуулагдсан байна. Энэ хүн яагаад дипломат паспорттой байсныг шалгаж үзэхэд Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга ТЗ 14-3 зэрэглэлд хамаарах төрийн албан хаагч статусаар 2014 оны нэгдүгээр сарын 30-нд дипломат паспорт авсан байна.

Энэ хүн хэдийд Монгол Улсаас гадагш гарсныг Хил хамгаалах ерөнхий газраас лавлахад иргэн О.Лхагварэнцэн нь 2017 оны дөрөвдүгээр сарын 18-нд E1315415 дугаарын паспортоор БНТУ руу яваад ирээгүй байгаа гэсэн мэдээллийг өгч байгаа аж. Мэдээнд дурдсанаар, Беларусийн автомашины дугаартай Benz маркийн микроавтобус машин байжээ. ГХЯ-наас Минск дэх Консулын төлөөлөгчийн газраас тодруулахад “Манай Консулын төлөөлөгчийн газарт ганцхан машин байдаг. Тэр нь CC6407 дугаартай хар хөх өнгийн суудлын BMW байгаа. Манайх том оврын автомашин хэрэглэдэггүй” гэж албан ёсоор мэдэгдсэнийг Я.Ариунболд хэллээ.

Монгол Улсын дипломат паспорт өвөртөлсөн наймаачид энэ мэт эх орны нэрийг сэвтүүлж явааг ГХЯ эрхбиш таслан зогсооно гэдэгт найдъя.

Н.Дөлгөөнжин

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 6 сэтгэгдэлтэй
  1. BATJARGAL
     (150.129.14.***)
    2017/04/25 10:17

    C.BAYAR MOCKVAD ELCHIN BAIHDAA L HIIDEG L BSAN BIZNES SH DE…EL BOLJ BGAAN ENE L BOLOHOOS

    (0) (0)
  2. ЗОЧИН
     (103.10.22..***)
    2017/04/24 19:32

    тэгээд юу гэж байгаа юм монгол хүн ногоон паспорт өвөртлөөд хулгайн наймаа хийж баригдаад монгол гэх нэр гараад байхад Ариунболд гэх нөхөр шал далий юм яриад бхын.хичнээн биш гээд дипломат паспорт гарч ирээд байхад.буруутай үйлдэлдээ уучлал хүсэж сур

    (0) (0)
  3. irgen
     (62.167.114.***)
    2017/04/24 16:20

    yu geed ergyyteed bainaa gadaad yam ???? diplomat passport avsan l baina shdee,,,,ene asuudlaa uchriig ni olj hariuzlaga toozohiin orond diplomat bish geed l zutgeed baih um, zaana chin ulsiin ner gutaagaad baihad,,,,,ene zambaraagui ajlaa zegzleh zag bolson um bishyy ???!!!!!!!!!!

    (0) (0)
  4. Zochin
     (202.70.44..***)
    2017/04/24 15:48

    Ene ch S.Bajriin gargasan zam gedeg dee

    (0) (0)
  5. Ха ха ха
     (103.10.23..***)
    2017/04/24 13:31

    Яг иймэрхүү хариулт өгнө гэдгийг мэдээд байсан юм аа Ех нь дипломат паспарт гэднэг чинь өөрөө юу хэлдэг билээ Дипломат хүнд л өгдаг зүйл үү дэ Харин монголд хэн арын хаалгатай нь авдаг ногоон пасплот гэдэг нэртэй болсон Одоо бүгдийгнь хурааж цэгцэл Өгөх ёстой хүнд нь агахгүй жирийн намаачин 500 доллараар яаж ийж байгаад авлаа гэчихсэн цохиж явдаг Энэ бол цэвэр ГХЯамны 100 хувь буруу ш дэ бултах хэрэггүй

    (0) (0)
  6. Bat
     (202.21.106.***)
    2017/04/24 13:20

    МОНГОЛ УЛСЫН ДИПЛОМАТ ПАСПОРТЫГ ГАДААД ЯАМ Л ХАРИУЦНА ДИПОЛМАТ ДУГААР АВТОМАШИНД АВХАД ГАДААД ЯАМНЫ ОРОЛЦООГУЙГЭЭР БУТЭХГУЙ. БИТГИЙ. БУЛЗААРУУЛААД БАЙ. АЖИЛ ХАРИУЦХЫН ДУРСТЭЙ БАЙЖАНОВ СУР ГАДААД ЯАМНЫ. ТУШМЭДУУДЭЭ

    (0) (0)