Сураггүй болсон хүү Сонсголонд ачаа тээш буулгадаг газарт ажиллаж байжээ

2017 оны 04-р сарын 25 өдөр, 12 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
songono

“Сураггүй алга болсон хүүг нийтийн байранд хорьж байжээ” гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр нийтлэгдсэн нь олны анхаарлыг татаж байна.

Дээрх мэдээллийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс шалгаж байгаа юм. Сураггүй алга болсон гэх 14 настай Д нь 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэрээсээ гарахдаа “Сургуульдаа давтлагад явлаа” гэж хэлээд Цэцэрлэгт хүрээлэнд очиж зүс мэддэг байсан Б гэх хүүхэдтэй тааран, хамт гадуур явж байх үедээ өөрийн гар утсыг “Барьцаалан зээлдүүлэх газар”-т 60.000 төгрөгөөр тавиад мөнгөө үрж дуусгасан нь шалгалтын явцад тогтоогджээ.

Гэртээ гар утасгүй бол харихгүй гэж шийдээд Сонсголонд ачаа тээш буулгадаг газарт очиж цагийн ажил хийж, оройдоо 7-н буудалд байрлах найз Б-ийн гэр, нийтийн байранд хонодог байсан байна.

Тухайн хүүхэд нь ямар нэгэн байдлаар хэн нэгэнд хулгайлагдсан болон хоригдож байсан асуудал тогтоогдоогүй бөгөөд гэрээсээ гараад сураггүй алга болсон гэх гомдол, мэдээллийн дагуу олж тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэж эх сурвалж мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 3 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (124.158.95.***)
    2017/04/25 15:47

    хүүхэд эцэг эхдээ нээлттэй ярьж хэлдэг байх учиртай. Энэ хүүхдийн дангаар буруу гэж байхгүй.Ер нь хүмүүс бодох л ёстой.

    (0) (0)
  2. Anonymous
     (119.40.103.***)
    2017/04/25 13:45

    huuhed toruulsiin bol sain harj baigaachee malnuudaa.emegtei huuhiig yanhan ,eregtei huuhdiig hulgaich bolgoh geed baigaa yum uu…

    (0) (0)
  3. IRGEN
     (202.179.23.***)
    2017/04/25 13:19

    ETSEG EHIIIN HAIHRAMJGYUI BDAL BAS HUUHDEEE AILGADAG UCHRAAS HUUHED AIMHAI BOLSON BNA.

    (0) (0)