“Эх дэлхийн өдөр”-т зориулсан Америк,Монгол хүүхдүүдийн хамтарсан гар зургийн үзэсгэлэн “Хүрээлэн буй орчин” нэртэйгээр Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Төв номын сан, Америкийн соёл мэдээллийн төвд анх удаа нээгдлээ.
Хамтарсан зургийн үзэсгэлэнг 2017 оны 4 дүгээр сарын 21-нээс 5 дугаар сарын 11-нийг хүртэл Даваагаас баасан гаригт 10:00-19:00 цагийн хооронд олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлж байгаа аж. Тус үзэсгэлэн нь хоёр орны хүүхдүүдийн соёлын харилцааг дэмжих зорилготой бөгөөд байгаль орчны сэдвийн хүрээнд “Эх дэлхийн өдөр”-т зориулагдсан юм.
Үзэсгэлэнд 70 орчим бүтээл тавигдсан болно. Үзэсгэлэнг сонирхсоноор,та бидний хүүхдүүд хүрээлэн буй орчин болон байгаль дэлхийгээ хэрхэн төсөөлдөг, түүнийгээ зургаар хэрхэн илэрхийлснийг үзэж танилцах болно.
Мөн манай хоёр орны хүүхдүүдийг зургаар холбон хооронд нь найрамдал,нөхөрлөлийн “гүүр” болж байгаадаа бид баяртай байна. Зураг бол ямар ч орчуулгагүйгээр, хил хязгаарыг алгасан, бие биенээ харилцан ойлгох, танин мэдэх төдийгүй бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх урлагийн нэгэн чухал төрөл билээ. Иймээс энэ үзэсгэлэнг санаачлан олон нийт, хүүхдүүдэд хүргэж байгаа анхны ажлуудын нэг юм.
Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 99145210, 99296202 утсанд хандаарай.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
