Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн чимээ наашлах тусам аль намаас хэн нэр дэвших бол гэсэн таамаг олон нийтийн дундахь хамгийн халуун сэдэв болж байна. Хэдийгээр нэр дэвшигчдийн нэр дурайтал гараагүй,намуудын хөзөр дэлгэгдээгүй байгаа ч МАН-аас М.Энхболд,МАХН-аас Н.Энхбаяр,АН-аас Р.Амаржаргал гэсэн таамаг ортой ч байж болох. Хэн АН-аас нэр дэвших бол гэсэн таамаг, таавар хүмүүсийн “шар махыг идэх” янзтай.
Ер нь ард түмэн хэн ерөнхийлөгч байх хамаагүй,зөвхөн нуруу тэнэгэр амьдармаар байна гэдэг ганцхан хүсэлтэй. Тэр хүсэлд нийцэх хүн хэн бэ. Одоохондоо нэр нь дуулдсаар буй Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Х.Баттулга, З.Энхболд, Д.Дорлигжав, Б.Жаргалсайхан, Баабар, Г.Батхүү нарын эрхмүүд ерөнхийдөө олонд танигдсан хүмүүс.
Гэхдээ УИХ-ын 2016 оны сонгуульд өрсөлдөөд тахимаа өгсөн Н.Алтанхуяг, Х.Баттулга, З.Энхболд, Б.Жаргалсайхан,Г.Батхүү нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд ялна гэх горьдлого дэмий байх. Б.Жаргалсайханы хувьд нэр нь юм шиг сонсогддог “Буян”-ийн намаасаа нүүр буруулсан болохоор АН өмнөөсөө ерөнхийлөгч рүү зүтгүүлнэ гэдэг боломж муутай.
УИХ-ын сонгуульд хэдэн ч удаа өрсөлдсөн Д.Дорлигжав төрсөн нутгаасаа ч сонгогдож үзээгүй. Түүний нийт ард түмний саналыг авна гэх горьдлого хол явахгүй байх. Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, Д.Дорлигжав нар “Ерөнхийлөгчид нэр дэвшинэ” гэж албан ёсоор зарлаад бэлтгэл ажилдаа орсон дуулдана. Х.Баттулга, Р.Амаржаргал, Г.Батхүү, Б.Жаргалсайхан, З.Энхболд нар өрсөлдөх тактикаа боловсруулж,бэлтгэлээ нууцхан базааж буй гэлцэнэ. Эд нараас ирээдүйн ерөнхийлөгчөөр сонгогдох магадлалтай нь Р.Амаржаргал гэдэгт эргэлзээд байх хэрэггүй болов уу. Х.Баттулга ерөнхийлөгч болох мөрөөдөлтэй байж болно,гэхдээ нэр дэвшвэл Баянхонгороосоо гараад ирлээ гэхэд бусад тойргоос тэгтлээ санал “зулгааж” хүчрэхгүй гэж судлаачид ярьж байгаа. За тэгээд эд нараас хэн нь сунгаанд хурдлахыг харж байж л мэдье. Харин нэр нь нэг дуулдаад намжсан Л.Болдын нэр хүчтэй гарч ирэх янзтай. Магадгүй АН түүний нэрийг дэвшүүлбэл ялах боломж байна гэх. 1990 оны ардчилсан хувьсгалын халуун өдрүүдэд хүчээ нэмэрлэж явсан Л.Болд АН-ын өнөөгийн горилогчдоос “жин дарах” улстөрч. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль өмнөх сонгуулиудаас сонирхолтой байдлаар өрнөх нь тодорхой болж байна. Нэр дэвшигчид сунгаанд хурдалж эхлэх цаг хоног хоногоор ойртсоор. Н.Дөлгөөнжин

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр

Ээ мэдэхгүй АН-С АМАРЖАРГАЛ гарахгүй байхаа тэр хэтэрхий багамөртлөө ИХ МЭДЭМХИЙРДЭГ тэр нь нөхдөөсөө хэт холдуулсан учраас дэмжигдэх магадлал тун муу шүүдээ 2-рт. ТЭР ХЭТ БАРУУНЫ ҮЗЭЛТЭЙ ард түмнийг талцуулсан үзэлтэй ийм нийгмийн алтан дундахыг олж чадахгүй товариш ерөнхийлөгч болж чадах уу? Та минь ээ.
Хэн нь ч дотоодын дайсан болчихсон хүмүүс.Шудрага ардчилсан нийгэмд бол бүгд дээлээ нөмөрсөн шаарнууд.Эднээс ерөнхийлөгч болдог бол Монгол түмний заяа хөмөрчихсөн юм байна!!!!!!!
БАТХУЙ АРХИАР АРД ТҮМНЭЭ УГЖСАН БАТТУЛГА ХУЛГАЙЧ БАТҮҮЛ ОВТШААРЧИН ДҮРИЛГҮЖАВ АЛТАНХУЯГ ДӨРМӨДҮҮД ХУМСЛАГЧИД АМАРЖАРГАЛ ГАРААД ЯЛНА
МАХН-аас Н.Энхбаяр эрхээ авч гарч чадвал тасархай гарах нь тодорхой.
Амаржаргал л байна дөө
Заа Амаржаргал ёстой уучлаарай шүү, юу ч чаддаггүй чадваргүй олонд таалагдах гэсэн поп гаршдээ, намаасаа хөөвөл таарна, юун ерөнхийлөгч битгий сэрүүн зүүдэл
АН АМАРЖАРГАЛЫГ ДЭВШҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. АМАРЖАРГАЛ БОЛ ЯНЗ БҮРИЙН МУУ МУУТАЙ ЗУУРАЛДААГҮЙ НЭР ЦЭВЭР ХҮН. АМАРЖАРГАЛ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ ИРЭЭДҮЙТЭЙ.