ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Армийн генерал Сергей Кужугетович Шойгугийн урилгаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ 2017 оны 4 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд ОХУ-д ажлын айлчлал хийж, Олон улсын аюулгүй байдлын Москвагийн 6 дугаар бага хуралд оролцож байна. Айлчлалын эхний өдөр Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улсаас ОХУ-д сугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа болон Москва хотноо цэргийн сургуулиудад суралцаж байгаа Монголын цэргийн алба хаагчидтай уулзалт хийлээ.
Мөн энэхүү айлчлалын хүрээнд хоёр орны Батлан хамгаалахын сайд нар ажлын уулзалт хийж, Монгол, Оросын батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааны асуудлын талаар хэлэлцэж, харилцан санал солилцсон юм. Уулзалт яриа амжилттай, халуун дотно болж өнгөрсөн ба ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Армийн генерал Сергей Кужугетович Шойгуг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлах урилгыг Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ гардуулсныг хүлээн авч, энэ ондоо айлчлахаа илэрхийллээ.
ОХУ, Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлж, Монголын цэргийн алба хаагчдыг Оросын цэргийн төрөл бүрийн сургуулиудад хөнгөлөлттэй болон тусламжийн журмаар сургадаг бөгөөд хоёр орны хамтарсан “Сэлэнгэ” цэргийн хээрийн сургуулийг хоёр талдаа харилцан хамтран зохион байгуулан явуулдаг уламжлалтай билээ.
Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ ОХУ-д ажлын айлчлал хийж байна
2017 оны 04-р сарын 26 өдөр, 17 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

Манай аварга ямар хэлээр ярьж ойлгож яваа юм болдоо…
Путин үг хэлж алан хядагчидтай хэрхэн тэмцэх талаар яриад л манай хүн ойлгож байгаа эсэх нь бүү мэд. Кремлийн өрөөний гоёл, таазны чимэглэлийг харсан шигээ сууж байна лээ. Худлаа гэвэл ОРТ-ын мэдээг нөхөж үзээрэй.
Za odoo ene said Orosoos baahan hog guij,ikh munge zaraj, hogoo haash ny hiih gazraa olohgui baigaa Orosuudiig bayarluulah ny dee,naad orosuud chin bidnii meddeg orosuud ali ert bish bolson shuu gedgiig hatuu sanaarai, bukh yumiig biznesiin nudeer harna, Oros Hyatad niileed negch teevriin zamaa Mongoloor damjuulahgui baigaag haraj baigaa biz dee