Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуулийн сурагчдын эрхийг хамгаалах,тус сургуулийн захирал удирдлагуудын өмгөөлөгч Г.Батбаярын хууль бус үйлдлийн талаар Монголын сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбоо, Хохирогч иргэдийн эрхийг хамгаалах холбоо ТББ-аас хамтран хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус хуралд Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбооны гүйцэтгэх захирал н.Амаржргал, “Монголын сонсголгүй иргэд” ТББ-ын тэргүүн Т.Цэдэнбал, Дохионы хэлний хөгжлийн зөвлөлийн тэргүүн М.Ганбаатар, Сонсголгүй боловсрол ТББ-ын тэргүүн А.Баасанжав, Ерөнхий сайдын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн зөвлөх С.Сэлэнгэ, “Ноцтой мэдээ” сонины ерөнхий эрхлэгч Б.Галсансүх нар оролцож 29 дүгээр тусгай сургуулийн сурагчдад тулгамдаад байгаа асуудлаар өөрсдийн байр суурийг илэрхийлсэн юм.
Хэвлэлийн хурал хийх болсон учрыг “Ноцтой мэдээ” сонины ерөнхий эрхлэгч Б.Галсансүх ярихдаа “Манай ах дүү хамаатан саданд хэлгүй, сонсголгүй хүмүүс байдаг. Монголын хөгжлийн бэрхшээлтэй бүх хүмүүсийг доромжилж байна. Ийм хүмүүсийн эрх ашгийг хамгаалсан хэвлэлийн хурал зохион байгуулахгүй бол болохгүй байна. 50 жил энэ сургуульд бугшсан бузар булай тэсэрч, ил болж гарч байгаа талаар би сонссон. Сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөллөө гээд энэ асуудал намдчихгүй. Үүнийг өдөөн турхирч байгаа өмгөөлөгч Г.Батбаяр болон багш нарыг ойлгохгүй байна. Тэр багш нарыг өмөөрөөд байгаа өмгөөлөгч Г.Батбаяр өмнө нь хүний мөнгө залилсан гэдгээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байсан. Мөн бусдын биед гэмтэл учруулсан гэсэн хэрэгт холбогдож байгаад Өршөөлийн хуульд хамрагдаж байсан хүн. Гэтэл өнөөдөр 29-р сургуулийн багш нарыг өмгөөлөөд хуульч хийгээд явж байгааг эсэргүүцэж байна. Ийм хүмүүс өмгөөлөгч хийж явааг хууль хяналтын байгууллагынхан анхаарах цаг нь болсон. 29-р сургуулийн хүүхдийн эрхийг хамгаалах өмгөөлөгч, хуульчдыг хамтран ажиллахыг энэхүү хэвлэлийн бага хурлаар уриалж байна” гэлээ.
Хурал зохион байгуулагчид 29 дүгээр сургуулийн хүүхдүүдийн эрхийг хамгаалах, тэдний эцэг эхийн эрхийг хамгаалахад хамтран ажиллахыг уриалсан юм.
Өнөөдөр ярьж байгаа 29 дүгээр сургуулийн асуудал бол зөвхөн ганц сургуулийнх биш. Энэ бол Монголын боловсролын байгууллагыг хамарсан асуудал,үр хүүхдүүдэд бүгдэд нь хамаатай асуудал гэдэг дээр санал нэгтэй байгаагаа хуралд оролцогчид илэрхийлж,төр засаг энэ асуудлыг нэн даруй анхааралдаа авахыг санууллаа.
Хуралд оролцогчид тус сургуулийн асуудлыг ийнхүү төрийн сонорт хүргэлээ.
Н.Намуун

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

ene setgvvlch gegchid ,end tendees khozognogchid gemeer khvmvvs tsugluulaad ,kheblel medeelliin erkh medlee ashiglan ene 29-gedeg sursuuliin bagsh nariin esreg ,yanz yanzaar munch ikh turkhiruulj munch ikh dairalt khilgej baina daa. Tegbel ter bagsh nar kharinch ikh khvleetstei, tebcheertei ,jinkhene surgan khvmvvjvvlegchid yum bishvv Khelmegdel garakh bii.