УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр (2017.04.28) Монгол Улсад генерал цол бий болсны 73 жилийн ойг тохиолдуулан генералуудыг Төрийн ордны ёслол хүндэтгэлийн их танхимд хүлээн авч мэндчилгээ дэвшүүллээ.
УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт генералууд Та бүхэнд Монгол Улсад генерал цол бий болсны 73 жилийн тэмдэглэлт ойн өдрийг тохиолдуулан баяр хүргэж, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоол гарч, тухайн үед хууль хяналт, зэвсэгт хүчний байгууллагад ажиллаж байсан 11 албан хаагчид цэргийн дээд генерал цол олгосноор Монгол Улсад орчин цагийн цэргийн дээд генерал цол бий болсон түүхэн үйл явдал эхэлсэн байдаг. Энэ өдрийг Монголын генералуудын өдөр гэж тэр үеэс өнөөдрийг хүртэл тэмдэглэж ирсэн сайхан уламжлалтай билээ.
Уламжлал ёсоороо өнөөдөр Монголын генералуудын өдрийг Та бид тэмдэглэж байна. Энэ өдөр генерал цолтой, энэ цолыг хүртсэн Батлан хамгаалах, Шүүхийн шийдвэр, Онцгой байдал, Тагнуул зэрэг байгууллагад ажиллаж байсан Та бүхэн энэ салбарын үйл ажиллагааг удирдаж, улс орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, иргэдийнхээ амгалан тайван ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд оюун ухаанаа зориулсныг зориуд тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Ингээд генералууд Та бүхэнд ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг дахин хүсэн ерөөж байна” хэмээлээ.
Ёслолын ажиллагааны үеэр “Монгол генерал” ТББ-ын тэргүүн, хошууч генерал С.Баасанхүү, хошууч генерал З.Болдбаатар нар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод дурсгалын зүйлс гардуулан өгсөн юм.
Дараа нь Монгол Улсын Их Хурлын дарга ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн генералуудтай хамт дурсгалын зураг татуулав.
Ёслолын ажиллагаанд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбяар, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт нар болон албаны бусад хүмүүс оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.
Тодруулга: Өнгөрсөн 73 жилийн хугацаанд Зэвсэгт хүчин, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хилийн цэрэг, онцгой байдлын байгууллагаас 180 генерал цолтон төрөн гарсан байдаг. Эдүгээ тэдний 99 нь энх тунх, нэлээд нь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагадаа ажиллаж байгаа юм байна. Өдгөө хамгийн өндөр настай нь генерал цолтон нь 97 настай, 1939 оны Халх голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан хошууч генерал Т.Алтангэрэл бол хамгийн том цолтой нь хурандаа генерал С.Лувсангомбо гуай өдгөө Москва хотод амьдарч байгаа аж.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
