“Барилга, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2017” Төрийн ордонд эхэллээ. Зөвлөгөөнд оролцогсдод Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат илгээлт хүргэснийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат уншиж гардуулж өглөө.
Инженер, техникийн ажилтнууд, барилгын материал үйлдвэрлэгчид, зураг төсөл зохиогчид болон үе үеийн ахмад барилгачид, салбарын мэргэжилтнүүдэд Ерөнхий сайд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүссэн байна.
Илгээлтэд “Монгол Улсын Засгийн газар 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө хүн амын орон сууцны хэрэгцээг хангах, иргэдийн орон сууц худалдан авах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор “Хямд өртөгтэй орон сууц” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Түүнчлэн улсын болон орон нутгийн төсөв, гадны хөнгөлөлттэй зээл, тусламжийн хөрөнгөөр гэр хорооллын дэд бүтэц, шугам сүлжээ барьж байгуулан, иргэдийн оролцоотойгоор гэр хорооллыг хөгжүүлэх, улмаар барилга угсралтын ажлын хугацааг багасгах, зардлыг бууруулах зэрэг ажилд онцгой анхаарч байна.
Манай улсын бүтээн байгуулалтын гол талбар болох барилгын салбарынхан импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн зэрэгцээ гадаад улсад экспортлох эхлэл тавигдаж байгаа нь энэ салбарын түүхэнд бичигдэх, улс орны эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах чухал үйл явдал болж байна.
Монгол Улсын Засгийн газраас барилгын салбар дахь бүтээмжийг нэмэгдүүлэх аливаа шинэлэг арга хэрэгсэл, дэвшилтэт техник, технологийг бүх талаар дэмжих болно. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах, бага, дунд орлоготой иргэдийг хөнгөлөлттэй зээлд хамруулан орон сууцжуулах, хот, суурин газрыг дахин хөгжүүлэх зэргийг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор орон сууцны ипотекийн зээлийн болон “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, цаашид боловсронгуй болгохоор ажиллаж байна.
Иймд барилга, нийтийн аж ахуйн салбарын хамт олон Та бүхнийг Засгийн газар, салбарын яамтайгаа хамтран ажиллаж, тулгамдсан асуудлуудаа хэлэлцэн шийдвэрлэж, ард иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд бодит хувь нэмрээ оруулахыг хүсье” гэжээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
