Өнөөдрийн дорны зурхай

2017 оны 04-р сарын 30 өдөр, 08 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gahai

-Аргын тооллын 4 сарын 30. Ням (Адьяа) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 4, улаагчин гахай, хэрцгий охин-5 од, огторгуй суудал, 8 цагаан мэнгэ, үхэхийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:36-20:03.
-Өдрийн сайн цаг: Үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хүүхдийн сэвлэг үргээхэд баян, ноён болох сайн. Гэвч могой, бар, туулай жилтнээ цээртэй.
-Туулай, хонь, гахай, луу жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой жилтэн сөрөг муу.
-Худалдаа наймаа хийх, модны үйл, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, үр тариа цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, номын хурим, ном заалгах, гөлөг тэжээх, мал адгуус муулах үйлд сайн. Бэрийн үйл, газар малтах, мод таслах, худаг шуудуу малтах, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, үхэгсдийн үйл, шинэ хувцас эсгэх, хэрүүл тэмцэлд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх