Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Хүүхдийг ивээх сан”-тай хамтран “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоохын төлөө дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 65 дугаар сургууль дээр өчигдөр “Хүүхдэдээ бахархан дуурайх аав, ээж нь байя” сарын аяныг нээлээ. Энэ үеэр тус дүүргийн II хорооны оршин суугч долоон настай Б.Баяр “Хүүхдүүд аав, ээжийнхээ үгэнд сайн орж, буруу зүйл хийхгүй л бол загнуулж, зодуулж, шийтгүүлэхгүй шүү дээ. Гэхдээ “Аав, ээж нараа хүүхдээ буруу зүйл хийвэл хааяа шийтгэхгүйгээр өршөөж, алдааг нь залруулж хэлж өгч байгаарай” гэсэн юм. Тэр дэлхийн долоон настай болоод бусад хүүхдийн өмнөөс эцэг эхчүүдэд хүүхдэдээ хүлээцтэй хандаж, зөв хүмүүжүүлэхийг энэхүү үгээрээ уриалсан юм.
Энэ үеэр Японы “Хүүхдийг ивээх сан”-гийн Монгол дахь хөтөлбөрийн Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрийн захирал Мицуаки Тоёода “Хүүхдийг ивээх сан өөрийн түншлэгч байгууллагууд, хүүхдүүд болон олон нийтийн хамтаар 1998 оноос хойш тэмдэглэж байна. Энэ өдөр дэлхийн улс орнуудад эцэг, эхчүүдийг хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, хэрхэн хүмүүжүүлж байгаагаа эргэцүүлэн бодохыг, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлэхийг хүн бүрт уриалдаг билээ. Хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ үл тэвчих, хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохын чухлыг олон нийтэд сануулах энэ өдрийг 1998 оноос анх АНУ-д санаачилсан. Монгол Улсад 2006 оноос Хүүхдийг Ивээх Сангийн санаачилгаар энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсооход чиглэсэн нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бүхий л орчинд хуулиар хориглохыг эрх баригчдад болон олон нийтэд ухуулан сануулж ирсэн. Энэ онд энэ өдрийг “Хүүхдэдээ бахархан дуурайх аав, ээж нь байя” уриан дор эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгч, олон нийт, шийдвэр гаргагчдад хандан хүүхдээ зодож шийтгэхгүйгээр өсгөн хүмүүжүүлэх аргыг сурталчлах, улмаар хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахад чиглэсэн нэг сарын аян болгон эхлүүлж байна” гэв.
Аяны нээлтийн хүрээнд хүүхдэд ээлтэй улс орон, хүүхдийн эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчин, эрүүл мэнд, сэтгэл зүйтэй холбоотой мэдээлэл зөвлөгөөг мэргэжлийн хүмүүс эцэг, эхчүүдэд өгсөн юм. Түүнчлэн “Зодуулдаг хүүхэд юу мэдэрдэг вэ”, “Хүүхдийг эерэг аргаар хэрхэн хүмүүжүүлэх вэ” зэрэг асуудлаар эцэг, эх хүүхдүүдтэй ярилцан, гарц шийдлийн талаар зөвлөж байв. Энэхүү ажиллагаанд тус дүүргийн зургаан хорооны 200 гаруй иргэн, хүүхэд багачууд оролцлоо.
Б.Март


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

hyyhedteigee zov harzaj chadahgui umnuud yu gej hyyhed gargadag bainaa, er ni yaj zodoj chadaj bainaa, hyyhed zoddog hymyys yuch hiij chadna buzar hymyys