Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн холбоо, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, JCI Central байгууллагууд гурвалсан санамж бичигт үзэглэлээ.
Тус арга хэмжээнд Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирал А.Эрдэнэбат, JCI Central салбар байгууллагын 2017 оны ерөнхийлөгч Д.Солонго, Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Н.Амартүвшин нар оролцсон юм.
Санамж бичигт УХНТНСан нь Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн холбооны Сэтгүүлчдэд зориулсан сургалтын байр, техник хэрэгслээр үнэ төлбөргүй хангахаар тусгасан бол, JCI Central байгууллага тус сургалтуудыг салбар бүрээр мэргэшсэн мэргэжлийн сургагч багшаар хангах үүрэг хүлээв. Харин МҮСХНХ нь сургалтанд хамрагдаж буй сэтгүүлчид болон гишүүн 101 мэдээллийн сайтуудаар дамжуулан Номын сан болон JCI Central байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлах мэдээлэл солилцохоор боллоо.
Сургалт 14 хоногийн давтамжтай явагдах бөгөөд нэг удаагийн сургалтад 80 сэтгүүлч суралцах боломжтой юм. Үүнд: Зөвхөн холбооны сэтгүүлчдээс гадна ТВ, Радио, Сонин, Сэтгүүлийн сэтгүүлч нар оролцож болох бөгөөд тус квотыг МҮСХНХ гаргаж өгч байхаар хэлэлцлээ.
Сургалтын сэдэв эдийн засаг, уул уурхай, боловсрол, хүний эрх, сошиал хөгжүүлэлт, маркетинг менежент гэх мэт ямар ч төрлөөр явагдаж болох бөгөөд сургалт болох долоо хоногтоо МҮСХНХ авах сургалтынхаа сэдвийгJCI Central байгууллага болон УХНТНСанд өгч байхаар болов.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
