Монгол Улсын дархан цаазат болон байгалийн цогцолбор, байгалийн нөөц, дурсгалт гээд нийт 68 газрын үнэт чанар, зүй тогтол, ан амьтдын шинж төлөвийг танин мэдүүлсэн зурагт өгүүлэмж бүхий 42 нүүрнээс бүтсэн 12 дэвтэр буюу цуврал хүүхдийн “Гоо Монгол” комик номыг бүтээжээ. Энэхүү цуврал номын “Гоо Монгол” комик номын төслийн хүрээнд бүтээсэн бөгөөд уг төсөл нь 1 жилийн хугацаанд бүрэн хэрэгжиж дуусах юм.

“Гоо Монгол” комик номын үр нөлөөгөөр энэ цаг үеийн монгол хүүхдүүд төрөлх орныхоо байгаль орчны зүй тогтол, ан амьтдын шинж төлөвийн талаар нарийн тодорхой ойлголттой болохын сацуу хүн ба байгалийн зөв зохистой харилцаанд суралцах юм. Үүгээр ч үл барам тус номыг бусад улс орны хэл дээр хэвлэн түгээснээр дэлхийн хэмжээнд Монголын газар нутгийн гайхамшиг хийгээд онцлогийг танин мэдүүлэх өндөр ач холбогдолтой юм.
Монгол улсын төрийн онцгой хамгаалалтанд байдаг газар нутгаас 68-ийг нь сонгон авч уг номонд тусгах агаад 1-2 дэвтэрт Хөвсгөл аймгийн Тэнгис-Шишгид, Улаан тайга, Хорьдол Сарьдаг, Хөвсгөл далай, Даяндээрхийн агуй гэсэн таван газар багтаж байгаа юм. Энэ мэтчилэн үлдсэн 63 газрыг 10 дэвтэр номонд багцлан оруулах байдлаар тухайн газар тус бүрийн түүх, домгийг уран зохиолын шинэлэг хэлбэрт шилжүүлэн зургийн зохиолыг нь гаргах ба газар тус бүрт орших нэн ховордсон амьтдын талаар зураглан өгүүлэх юм.
Мөн эхний дэвтэр нь андройд ухаалаг утсанд суурилсан хэлбэрээр гарсан тул доорхи линкээр татаж авна уу.
https://play.google.com/store/apps/details?id=com.ionicframework.goofactory706983&hl=en

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

Үхрийн нүдний суулгац зарна.tel;96667103