Нийслэлийн хорооны засаг дарга, хэсгийн ахлагч нарын “Хотын хөгжил- Хамтын хүч” зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд УИХ, ЗГ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат оролцож үг хэллээ.
Нийслэлийн хэмжээнд 1480 хэсгийн ахлагч, 152 хорооны засаг дарга ажил үүргээ гүйцэтгэж байна. Төрийн захиргааны бодлогыг хүн нэг бүрт хүргэж ажилладаг эдгээр албан хаагчид өнөөдөр хагас жилийн ажлын тайлангаа хэлэлцэж, ололт амжилт, тулгамдаж байгаа асуудлаа хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөлдлөө.

Сайд Ж.Мөнхбат хэлэхдээ төр, түмнийг холбож байгаа та бүхний ажил бол сэтгэл шаарддаг ажил. Зүйрлэвэл дайны үед галын шугаманд нүүрний эгнээнд явж тулаанд ордог цэргүүд нь та бүхэн. Энэ үүргээ нэр төртэй биелүүлж, хоёргүй сэтгэлээр зүтгэж ажиллаарай гээд Засгийн газраас улсын хэмжээнд болон нийслэлд хийсэн хамгийн эхний ажил бол төсөв санхүүгийн сахилга батыг чангатгасан. Ингэснээр эхнээсээ олон эерэг үзүүлэлтүүд гарч байна. Тухай нь сүүлийн 5 жилд тохиогоогүй төсвийн орлого бүрдүүлэлт хагас жилийн байдлаар 100 хувь биелж,татварын орлого 10,5 тэрбум төгрөгөөр давсан. Дэлхийн зах зээл дээр нүүрс, зэсийн үнэ өссөн, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн. ОУВС-ийн дэмжлэгийг авч, ”Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэхээр алхмууд хийгдсэн байгаа зэрэг нь Засгийн газрын хэрэгжүүлж байгаа бодлогын үр дүн юм.

Үндсэн хуулийн 4-р бүлэгт Монгол улсын нутгийн удирдлагын тогтолцоог хуульчилж өгсөн. Үүнийг хэрэгжүүлэх явцад зарим нэг бэрхшээл тулгарч байгаа учраас өөрчлөлт оруулах шаардлага бий гэж үзэж Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг Засгийн газраас дэмжиж УИХ-д өргөн мэдүүлээд байна. Бид Нийслэлийн эрхзүйн бие даасан байдлыг дэмжиж хөгжүүлэх ёстой. Засгийн газрын хөтөлбөрт ч Нутгийн удирдлагыг хэрхэн хөгжүүлэх талаарх бодлогыг тусгаж өгсөн.
Дараагийн нэг томоохон зорилт бол Хорооны ажилчдын нийгмийн асуудлыг тухайлан авч үзэх. Нийслэлийн удирдлагууд төслөө боловсруулж танилцуулбал дэмжихэд бэлэн байна. Энэ нь хорооны ажилчид албан хаагчдын албан тушаалын ангилал, зэрэг дэвийг ахиулах, шинэчлэх, өөрчилж сайжруулан төрийн захиргааны төв байгууллагын хэмжээнд хүргэх асуудал юм.

Нийслэлийн хороо, хэсгүүдийн дийлэнх нь харьяалж байгаа гэр хорооллын иргэдийн амьдрах нөхцөл дэд бүтцийг сайжруулах талаар дараахи бодлогыг Засгийн газраас баримталж байна. Барилга хот байгуулалтын яамнаас Гэр хорооллыг хэсэгчлэн дэд бүтцээр хангах тухай санал боловсруулсныг Засгийн газраас хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд гадаадын төслөөр 20,000 айлыг цэвэр бохир усны шугамд холбох 200 гаруй сая ам.долларын дэд бүтцийн төслийн хөрөнгө оруулалт хийгдэхээр болсныг дуулгахад таатай байна. Дахин хэлэхэд төр,түмнийг холбох ажил бол сэтгэлийн ажил байдаг. Ажлаа, асуудлаа ярилцаад бидэнд уламжлаарай. Засгийн газар Хотын удирдлагуудтай уялдаа холбоо сайтай ажиллаж байгаа. Та бүхний ажилд амжилт, сайн сайхан бүхнийг хүсье гэлээ.

Уг арга хэмжээний үеэр хичээл зүтгэл, ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлан ажилласан хэсгийн ахлагч, хорооны дарга нарыг Улаанбаатар хотын хүндэт иргэн, нийслэлийн Тэргүүний ажилтан, Нийслэлийн Засаг даргын Жуух бичиг зэргээр шагнаж урамшууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ

Сайхан хотынхоо төлөө хүн бүхэн хүчин зүтгэвэл бидэнд л хэрэгтэй хүн бүхэнд амжилт хүсье
Хуцаарай Жамъяаны шээсээ. Чи ханаж цадахгүй новш казиногын шалны алчуураараа байсан нь дээр. Улс төр чиний байх газар биш, чиний тоглож чадах тоглоом биш!!!