МЗХ энэ онд сар бүр тодорхой уриалга дэвшүүлэн залуус руу чиглэсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна. Өнгөрсөн саруудад залууст ухамсартай, зөв бодолтой, эерэг хандлагатай, ирээдүйдээ итгэлтэй, нэгнээ гэсэн сэтгэлтэй байхыг уриалсан байна. Харин энэ сард “Ухаан Нэмье” аяныг зохион байгуулах гэж байна. Аяны хүрээнд олон сонирхолтой үйл ажиллагааг хийхээр төлөвлөөд байгаа юм байна. Тухайлбал Үндэсний мод тарих өдрийг тохиолдуулан байгаль орчноо хайрлан хамгаалахад залуусыг уриалах, идэвхжүүлэх зорилгоор мод тарих өдөрлөгийг зохион байгуулна.
Аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан 5-р сарын 16-ны өдөр МЗХ-ны Залуус танхимд “Та аялалд бэлэн үү” өдөрлөгийг зохион байгуулах юм. Өдөрлөгт уулын спортын ОУХМ Б.Гангаамаа, МУБИС-ийн аялал жуулчлалын багш Д.Батболд, Рафтингийн холбооны П.Алтангэрэл, Монголын шувуу хамгаалах төвийн П.Ганхуяг нар оролцон аяллын туршлагаасаа хуваалцаж, залууст зөвлөгөө, мэдээлэл өгч санал солилцоно.
Өдөрлөгийн хүрээнд 5-р сарын 13-ны өдөр явган аялал, уулын аялалд сонирхолтой залууст зориулан Спортын явган аяллын спортын мастер М.Дархижав, Оргил дугуйн клубийн үүсгэн байгуулагч Х.Наранбаатар нар орох юм. Лекцийг үр дүнтэй болгох үүднээс залуус Богд ууланд практикт суурилан явагдах юм байна.
Мөн 5-р сарын 27-ны өдөр Тэрэлжид шүхрээр үсэрч үзэх хүсэлтэй, хэрхэн үсрэхээ мэдэхгүй байгаа залууст зориулан Монголын шүхрийн спортын нийгэмлэгтэй хамтран лекцийг зохион байгуулах юм. Залуучуудын Аялал жуулчлалын холбооны тэргүүн Э.Хишигбаяр морин аялал хэрхэн хийх вэ, морин аяллаар явахдаа юу анхаарах ёстой вэ зэрэг сэдвийн хүрээнд залуустай ярилцах болно.
Энэ сард өсвөр үе, залуусын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Халдваргүй Ирээдүй-Мэдлэгээ хэрэглээ болгоё” төсөл МСҮТ-ийн оюутнуудад сургалт орохоор үргэлжлэх юм.
МЗХ-оос зохион байгуулж буй бүхий л үйл ажиллагаа залуус руу чиглэн хийгдэж байгаа учраас залуусаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
