Бага хурлын зочид төлөөлөгчдөд зориулсан үзэсгэлэн гарлаа

2017 оны 05-р сарын 05 өдөр, 10 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hural

“Хотын хөгжил – Шинжлэх ухаан, технологи” олон улсын бага хурлын нэгдсэн хуралдаан амжилттай болж өндөрлөлөө. Бага хурал  “Хотын хөгжил – эрх зүйн орчин”, “Хотын хөгжил – инноваци”, “Хотын хөгжил – эдийн засаг” гэсэн салбар хуралдаануудаар үргэлжилж байна.

Олон улсын бага хуралд үндэсний болон гадаадын 200 орчим эрдэмтэн судлаачид, зочид төлөөлөгчид оролцлоо. Хуралд оролцож буй гадна, дотны төлөөлөгчдөд зориулан Нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар, Хот төлөвлөл, ерөнхий төлөвлөгөөний газар хамтран үзэсгэлэн гаргалаа. Үзэсгэлэнд Монголын уламжлалт ёс, зан заншил, түүх соёл болон Улаанбаатар хотын үе үеийн ерөнхий төлөвлөгөөг дэлгэн тавьжээ. Мөн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох 3D проектороор өнөөдрийг хүртэлх Монгол Улсын түүхийг харуулсан сонирхолтой  бичлэгийг үзүүлсэн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх