“Эмэгтэй удирдагч сан”,”Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн хөдөлгөөн” ТББ-аас хэрэгжүүлж буй “Бидний оролцоо – Бидний өөрчлөлт” төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 2,14 дүгээр хорооны иргэдэд зориулан “Хэрхэн цахим хэлэлцүүлэг системийг ашиглах” талаар сургалт зохион байгууллаа.
”Эмэгтэй удирдагч сан” ТББ-ын тэргүүн М.Болормаа төслийн зорилгын талаар ярихдаа, “Бидний оролцоо-Бидний өөрчлөлт” төслийн хүрээнд цахим засаглалаар дамжуулан хууль боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдэд цахим ашиглалтын чадвар, мэдлэгийг олгож, цаашид тогтвортой ашиглах, оролцоог ханган эргэх холбоог бий болгоход оршиж байгаа юм” гэв.
Төслийн хүрээнд бий болгох цахим хэлэлцүүлгийн систем нь цахим хуудсанд суурилан хийгдэх бөгөөд суурин болон хөдөлгөөнт /ухаалаг утас, таблет/ зэрэг интернэтийн төхөөрөмжид зориулсан аппликейшн /программ/ юм. Энэ системийг нэг талаас төр, нөгөө талаас иргэд хоорондоо харилцах болон мэдээлэл солилцох, зөвшилцөх асуудлыг шийдвэрлэх талбар болгон ашиглана. Төрийн байгууллага нь иргэдэд мэдээлэл түгээх, тэдний саналыг төрийн бодлого, шийдвэрт тусгах, гаргасан өргөдөл, гомдол, санал хүсэлтийг шийдвэрлэж ажиллах үүрэгтэй. Нөгөө талаас иргэд, иргэний байгууллагад хандан өргөдөл, гомдол гаргах, улс орны язгуур эрх ашиг, бүх нийтэд хамааралтай асуудлаар бусадтай үзэл бодлоо хуваалцах хэрэгцээ шаардлага байнга тулгардаг. Тиймээс уг системийг эдгээр хоёр талын чиг үүрэг, хэрэгцээ шаардлагыг нэгтгэн шийдвэрлэхүйц хоёр талт, эргэх холбоо бүхий харилцааны цогц хэрэгсэл болгохыг зорьж ажиллаж байна гэж төсөл хэрэгжүүлэгчид онцолж байна.
“Эмэгтэй удирдагч сан” нь цаашид энэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн тогтвортой ажиллах зорилгоор Баянзүрх дүүргийн 2,14 дүгээр хороодын Иргэний танхим болон дүүргийн иргэний танхимтай хамтран ажиллах санамж бичиг үзэглэсэн байна. Мэдээлэл түгээх үйл ажиллагаанд дүүргийн 100 гаруй иргэд оролцлоо.



Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
