МАН,АН-ын нэр дэвшигчтэй өрсөлдөх МАХН-ын нэр дэвшигчээр Н.Энхбаярыг нэрлэв

2017 оны 05-р сарын 05 өдөр, 16 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
enkhbayar

Монголын улстөрийн намууд ойрын өдрүүдэд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж эхэлсэн. Улстөрийн амьдрал ер бусын идэвхжилтэй байна.

МАН-аас тус намын дарга М.Энхболд, АН-аас УИХ-ын гишүүн Х.Баттулга нэр дэвшихээр болоод байгаа юм. Харин МАХН-аас нэр дэвших эрхмийн нэр тун удахгүй тодорно. Тэр эрхэм хэн бол гэх таавар тайлагдах цаг мөч ойртсоор. МАХН өчигдөр эх орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 1300 төлөөлөгчийг оролцуулсан Бүх ард түмний үндэсний их хуралдайг МҮЭСТО-нд зохион байгуулсан.

УИХ-д суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулан бужигнаж байхад МАХН монгол хүнд зориулсан хүн төвтэй Үндсэн хуулийн төслийг боловсруулснаа ард түмнээрээ хэлэлцүүлж,улс орны өнөөгийн улс төр, эдийн засгийн нийгмийн байдлыг тал талаас дүгнэн хэлэлцсэн юм.

Нэг талаас эдийн засаг сөхөрч, хямарсан бол нөгөө талд эрх баригчид байгалийн баялгаас орж ирсэн асар их хэмжээний ам.долларыг оффшор дансанд байршуулсан. Төр иргэндээ үйлчлэгч бус дарамтлагч болж хувирсан. Шүүх засаглал улс төрчдөөс хараат болсон. Банк, санхүүгийн байгууллагууд шимэгч болж өрийн сүлжээ үүсгэсэн.

Боловсрол, эрүүл мэнд гээд бүхий л салбар хямарсан гээд Монгол оронд урьд өмнө байгаагүйгээр хүнд байдал нүүрлэснийг төлөөлөгчид илэн далангүй хэлэлцэв. Хэцүү байдлаас гарах гарц нь өөрчлөлт, шинэчлэлт гэдэг дээр МАХН-ынхан санал нэг байлаа.

Монгол Улсаа аврахад МАХН-аас санаачлан боловсруулж, орон даяар хэлэлцүүлж байгаа шинэ Үндсэн хуулийн төсөл онцгой үүрэгтэй хэмээн Бүх ард түмний үндэсний их хуралдай санал нэгдлээ. Харин өнөөдөр Бага чуулганаа хуралдуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхмээ тодруулна. Бага чуулганд дөрвөн эрхмийн нэрийг дэвшүүлж, нууц санал хураалтаар нэг хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлнэ гэж эх сурвалж мэдээлж байна.

МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвшин өрсөлдөнө гэж байсан боловч түүнийг эрх баригчид “ялтай хугацаа нь дуусаагүй” гэдэг шалтгаанаар нэр дэвшүүлэхгүй болсныг хэд хоногийн өмнө зарласан. Гэтэл МАХН-ын гишүүд түүний нэрийг дэвшүүлж байгаагаа илэрхийлэв.

Одоогийн байдлаар тус намаас Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулуун нэр дэвших нь тодорхой байгаа. Гэхдээ академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Нарангэрэл, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нарыг нэр дэвшинэ гэсэн “бор шувуу” аль хэдийнэ нисээд эхэлчихсэн байгаа. Тэдний хэн нь ч нэр дэвшлээ гэхэд “эвэртэй туулай” үзсэн мэт гайхаж цөхөөд байх шаардлагагүй. Эдгээр эрхмүүд бүгдээрэ нийгэм ард түмэнд танигдсан улстөрчид бөгөөд нэр цэвэр хүмүүс.

Хэнийгээ Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхээ МАХН өнөөдөр шийднэ. Сонгогдсон эрхэм МАН-аас нэр дэвшсэн МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд, АН-аас гарсан УИХ-ын гишүүн асан Х.Баттулгатай өрсөлдөх эрхтэй болно.

Н.Энхбаяр уу,эсвэл нэр нь яригдаж байгаа дөрвөн эрхмийн нэг нь үү гэдгийг харах л үлдлээ.

Н.Намуун

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 14 сэтгэгдэлтэй
  1. zochin
     (103.229.12.***)
    2017/05/07 14:02

    shudarga baitsgaaya

    (0) (0)
  2. зочин
     (103.229.12.***)
    2017/05/07 14:00

    МАН нам амлалтаа маш сайн биелүүлж байгааг ард түмэн амсаж мэдэрч л суугаа шүү дээ. Ахмадын тэтгэвэрийн насыг нэмчлээ, Хүүхдийн 20-ийг хасчлаа, 7 төрлийн татварыг нэмчлээ ард түмний амьдрал бүр сайжирч байна тэхээр гараад л ирэх байлгүй дэ, АН бас өнгөрсөн жилүүдэд мөн адил их сайн байлаа ард түмний амьдрал ч зөндөө сайжирлаа бас АН-ч гараад ирэх юм билүү, юунд нь Н.Энхбаяраас айгаад байгаа юм бэ өрсөлдүүлэх хэрэгтэй шүү дэ алийн болгон энэ хүнийг буцаах юм бэ эсвэл тэр Содномцэрэн ажлаа хийж чадахгүй бол огцорвол яасийн, Н.Энхбаярыг өрсөлдүүлж ард түмэнд сонголтоо хийх боломжийг олгох хэрэгтэй. Угаасаа 3-дагч хүчин үгүйлэгдэж байна

    (0) (0)
  3. Boloroo
     (88.69.103..***)
    2017/05/06 05:59

    Enkhbayariig demjij baina.Ta shuu

    (0) (0)
  4. Anonymous
     (103.229.12.***)
    2017/05/05 21:30

    Баттулгын замыг бүр сайхан цэвэрлэж өгөхнээ хөөрхий

    (0) (0)
  5. zochin
     (43.242.243.***)
    2017/05/05 19:43

    zov zov Enhbayariig devsheesei gej ard tumen husej bga

    (0) (0)
  6. zochin
     (43.242.243.***)
    2017/05/05 19:41

    MAN ahmdiin tetgeveriig ue shattai nemegduulne gesen haa bna esregeeree ahmadiin tetgevert oroh nasiig nemchlee, huuhdiin 20-iig huuhed burt ogno gesen haa bna ohgui bolloo, tatvar nemehgui gesen bas hudlaa 7 torliin tatvar nemchlee ingej hudlaa yarij bolohgui sh de

    (0) (0)
  7. Anonymous
     (194.230.15.***)
    2017/05/05 19:27

    Zooz Battulga erunhiilugch boloh ni todorhoi bolj baih shig bna daa. Enhbayar yalahgui ch gesen Enhboldod jinhene shavar haana daa.

    (0) (0)
  8. zochin
     (43.242.243.***)
    2017/05/05 19:26

    MAN-iin amlalt bodit baidal deer yuu bolov. MAN AN-iin ofshortonguud yuu bolov. Odoo mongotei hund ni bish mongotei namd ni bish, Setgeltei hund ni setgeltei namd ni ogno. Hudalch hund ni bish, bodit ajil hiideg hund ni ogno. Songuuliin dung niit ard tumnii omno il todoor bulhiagui tooloh yostoi.

    (0) (0)
  9. Kkkk
     (202.70.46..***)
    2017/05/05 19:21

    Ard tvmen enkhbayrt 8jil mash tom bolomj olgoson .mongoliin pytin boloh bolomj baisan.odoo demii bhaa.battylgad mash tom gai boloh bh.zvgeer idsenee ard tvmendee hywaaj uguud tetgewwertee syysan deer bh

    (0) (0)
  10. Ард түмэн
     (43.242.243.***)
    2017/05/05 19:17

    МАХН маш зөв шийдвэрлэсэн байна. Баяр хүргэе. Монголын ард түмэн Н.Энхбаяр дарга шиг ерөнхийлөгчийг хүсч байна. Өнөөдөр монголын нийт ард түмний амьдрал хүндхэн байна. Ийм үед бид МАХН болон МАХН-аас нэр дэвшигч Намбарын Энхбаярыг дэмжиж байна. Яагаад гэвэл Н.Энхбаяр даргыг ерөнхийлөгч байх үед монголын ард түмний амьдрал арай ч ингэж дордож байгаагүй юм шүү. Монгол улс ч ингэж их өрөнд баригдаагүй байсан. Түүний хийсэн мянганы зам, Улсын их өрийг тэгэлж байсан, Хүүхдийн үдийн цай хөтөлбөр гээд олон сайхан бодит ажлыг ард түмэн бид мартаагүй. Тиймээс МАХН-ыг дэмжнээ. Одоогийн их хуралд ч гэсэн МАХН-аас гарсан их хурлын Баасанхүү гишүүн ард түмнийхээ төлөө, улс эх орныхоо төлөө үнэн үг хэлдэгт нь баярладаг шүү. Амжилт хүсье Монголын ард түмний буян заяа өөдрөг байх болтугай.

    (0) (0)
  11. зочин
     (202.179.24.***)
    2017/05/05 18:52

    Энхбаярыг дэвшүүлж манангийн улс төр эдийн засгийн бүлэглэлд хүчтэйгээр нөлөөлж эднийг төрөөс шахаж гаргахгүй бол улс орон ард түмэн туйлын хүнд байдалд орлоо.МАХН-д ард түмэн нэгдэж Энхбаярыг ерөнхийлөгчид дэвшүүлээд гаргаж чадваас л АН МАН-ын бүлэг луйварчин оффшорчдод хариуцлага тооцож унаад байгаа эдийн засаг улс орныг өөд нь татах болно МАХН-д нэгдэж олигархуудын эсрэг тэмцэцгээе.

    (0) (0)
  12. Anonymous
     (103.229.12.***)
    2017/05/05 18:44

    Баттулгыг гаргая

    (0) (0)
  13. zocin
     (202.70.46..***)
    2017/05/05 18:29

    Ард тумэн Энхбаяр гуайг илуу дэмжинэ Манан булэгт нийлээгуй ардын талын хун

    (0) (0)
    1. Anonymous
       (103.229.12.***)
      2017/05/05 18:46

      Малаа зөв бичиж сураад Энхбаяр Цолмон 2 оо дэмжээрэй

      (0) (0)