Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл анги буюу албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр яллагдагчаар татагдсан хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшлээ. Өмнө нь ийм тохиолдол гарч байсангүй. Тиймээс олон нийт АН-ын энэхүү шийдвэрийг гайхаж хүлээн авлаа. Шүүх гэм буруутайг нь тогтоогоогүй бол хэнийг ч буруутгаж болохгүй гэсэн Үндсэн хуулийн ойлголт бий. Түүнийг нэр дэвшүүлсэн АН-ын даргад үүнээс өөр хэлэх тайлбар олдохгүй нүүрээ улалзуулж сууна. Арга ч үгүй юм. Учир нь, гэм буруутайд тооцогдон яллагдагчаар татагдаж, бүр хилийн хорио тогтоолгосон хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдэг ес зүйгүй хэрэг. Нам нь нэр дэвшүүлнэ гэдэг ард түмнийг доромжилсон үйлдэл гэхэд буруудахгүй. Уг тэрээр гэм буруутай эсэхээ шүүхээр эцэслэн тогтоолгосных нь дараа нэр дэвшсэн бол нэр цэвэр, сэтгэл амар. Боловсролгүй, гадаад эхнэртэй гэхээс өөрөөр түүнийг өөлөхгүй л байсан болов уу. Товчхондоо, боловсролгүй байж болно. Харин яллагдагч байж болохгүй. Асуудлаа шийдүүлж, нэрээ цэвэрлэчихээд нэр дэвшсэн бол намынх нь нэр хүндэд ч сөргөөр нөлөөлөхгүй байв. Гэхдээ ганцхан түүнд ч асуудал байгаа юм биш. АН-ын удирдлага, гишүүд ч үүнд буруутай. АН-ын удирдлагууд нэр дэвшигчийг бүртгэхдээ алдаа гаргасан байж болно. Харин гишүүд нь тэр алдааг засах байлаа. Яллагдагчаар татагдсан Х.Баттулгын оронд харьцангуй нэр цэвэр Р.Амжаргал, Л.Болд гэх мэт сонголт их байв.
С.Баярцогт, бүр Н.Энхбаярт шударга бус шийдвэр
Монголчууд мартамхай, ялангуяа улстөрчид загасны ой санамжтай гэдэг яасан үнэн үг вэ. Саяхан АН-ын дотоод сонгууль болоход аль хэдийнэ буруугаа хүлээж хариуцлагаа үүрсэн С.Баярцогтыг оффшор данстай байсан гэдгээр нь буруутгаж Сэлэнгэ аймгийн намын даргад өрсөлдүүлээгүй. Гэтэл яллагдагчаар татагдсан хүнийг Төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшүүлсэн нь гайхмаар. Энэ нь С.Баярцогт, бүр Н.Энхбаярт ч шударга бус санагдаж байгаа. Буруугаар шүүхээр тогтоолгуулж, ялаа эдэлсэн, төр уучлагдсан Н.Энхбаярыг ялтайд тооцох хугацаа нь дуусаагүй гэдэг үндэслэлээр нэр дэвшүүлээгүй. Тэрээр Х.Баттулгын хажууд асуудлаа шийдүүлж, хариауцлагаа үүрчихсэн хүн. Харин одоогийн нөхцөл байдал Х.Баттулгын эсрэг байна. Тухайлбал, УИХ-аар хэлэлцэж байгаа Төрийн албаны тухай хуульд албан тушаалын гэмт хэрэгт холбогдож ял шийтгэл хүлээсэн төрийн албанд ажиллуулахгүй байх заалт багтжээ. Энэхүү заалтыг УИХ өчигдөр дэмжлээ. Албан тушаалын гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлсэн хүн бага, хорооны Засаг дарга, бүр мэргэжилтнээр ажиллах эрхгүй гэсэн үг. Гэвч яллагдагчаар татагдаж, шүүхийн босгон дээр ирсэн хүн бүр Төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөж байгаа нь шударга бус. Өөрөөр хэлбэл, төр буюу улсын яллагч яллагдагчаар татчихаад байхад улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа нь төрийг ялж өөрийн болгох гээд байгаа ч юм шиг. Гэхдээ бадарчин баярлах болоогүй гэдэг шиг Х.Баттулга баярлах болоогүй. Одоо намууд нэр дэвшигчдээ Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлж баталгаажуулна. Сонгуулийн ерөнхий хороо хууль шүүхийн байгууллагаас лавлагаа авах нь тодорхой. УИХ-ын сонгуульд нэр дэвшээд Сонгуулийн ерөнхий хорооны босгыг давж чадаагүй тохиолдол олон бий. Түүний адилаар Х.Баттулга ч давж чадахгүй байх магадлалтай.
Г.Хулан

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ

Эх орончын дүр эсгэж дүвчгэнж дөвчгөнж энэ хүн Ц. Элбэгдоржоор яаж амаа таглууллаа энэ хүнээс ямар барьцаанд орсоныг нь асуух хэрэгтэй??? Барицаалсан хүнээ ерөнхийлөгч болбол Ц.Элбэгдорж гуай ялаас мултрах юм байна л даа…