Улс төрийн лангуун дээрх бараа дэлгэгдлээ. Дээр нь хавар цагийн бас сонгуулийн улирлын хайр, хямдралыг ч хамтад нь зарлалаа. Барааг шилж сонгох амаргүй. Улс төрийн намуудын бараагаа рекламдах өнгө аяс уян яруу гэж чигтэйхэн. Гэвч өнгөлөн далдлалтын цаадах үнэн төрх нь Монголын ирээдүйд, иргэдийн амьдралд чухал юм. Авсан бараагаа буцааж болдоггүйн горыг өнгөрсөн түүх битгий хэл, өнөөгийн парламентын өнгө төрх бэлхнээ илтгэнэ. Тиймээс энэ удаагийн Төрийн тэргүүний сонгуульд хүн бүр анхаарлаа хандуулж суугаа. Монгол Улсын Ерөнхийлөгч ямар байх учиртай вэ. Сонгуулийн тухай хуулийн 139 дүгээр зүйлд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нийтлэг журмыг зааж өгсөн. Үүнд:
139.3.1.банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй;
139.3.2. хугацаа хэтэрсэн албан татварын өр төлбөргүй байх;
139.3.3.нэр дэвшигч компанийн 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өртөлбөргүй байх;
139.3.4.ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх.
139.4.“Монгол Улсын уугуул иргэн” гэж Монгол Улсын харьяат эцэг, эхээс төрж, түүнээс хойш тус улсын харьяат хэвээр байгааг ойлгоно.
139.5.“Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан” гэж анхан шатны санал авах өдрөөс өмнөх хуанлийн таван жилийн хугацаанд тасралтгүй зургаан сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй байхыг ойлгоно.
139.6.Төрийн жинхэнэ албан хаагч Ерөнхийлөгчид нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө төрийн албанаас чөлөөлөгдсөн байна.
139.7.Нэг намын гишүүнийг өөр намаас, намууд хамтарсан тохиолдолд тухайн хамтарсан намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг тус тус хориглоно.
139.8.Нам аливаа нэг намын гишүүн бус иргэнийг түүний бичгээр гаргасан зөвшөөрлийн үндсэн дээр нэрийг нь дэвшүүлж болно гэх заалттай.
Мөн 45 нас хүрсэн байх Үндсэн хуулийн заалт ч энэ үзэл баримтлалд бий. УИХ-аар дээрх хуулийн төслийг хэлэлцэх үеэр заалт бүр эзэнтэй гэх яриа зарим хүний амнаас цухалзсан. Тухайлбал, тус хуулийн 139.5-д таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан гэж заасан нь Н.Энхбаяр зориулагдсан гэдэг. Зүй нь сонгууль эхэлсэн үеэс өмнөх хугацааг хөөн тооцоход зургаан сараас дээш хугацаагаар гадаадад амьдраагүй байх нарийвчилсан заалт тусгасантай холбоотой аж.
Эрх ямбатнууд сүүлийн жилүүдэд эх орондоо байнга оршин суух нь ховордсон. Агаар амьсгалж, ааруул идэх далимаараа орж гардаг нь ч бий. Тиймдээ ч энэ заалтыг Н.Энхбаярт хамаатай хэмээн МАХН-ынхан шууд хүлээн авсан юм. Гэвч сонгуулийн маргааш ялагдсан намынхан үүргэвчээ үүрч, хилийн дээс алхчихаад дараагийн сонгуулиар эргэн ирж, эх орончийн дүрд ордгийг зааглах санаа агуулсан тухай хууль санаачлагч тодотгож байв.
Тэгвэл 139.3.1, 139.3.2, 139.3.3 буюу өр, зээлтэй гэх заалтууд нь АН-ын нэр дэвшигчид урьдчилан тавьсан хавх гэж тайлбарлах болов. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед өргүй байг гэхэд урт хугацааны зээл аваагүй компаниуд бараг үгүй аж. Тэр дундаа “Чингис” бондноос бизнесийнхэн бүгд л зээлийн хувь их, бага хэмжээгээр хүртсэн. Тэр дундаа тухайн үеийн эрх баригчид болох АН-ынхнаас амсаагүй хүн ховор ч гэх нь бий.
Одоогоор “Хөгжлийн банк”-ийг хөгжлийн бэрхшээлтэй болгосон хэрэг сөхөгдөж, нэр бүхий хүмүүс шалгагдаж эхэлснээс харахад оргүй ч байж мэдэх л юм. Түүнчлэн АН-аас нэр дэвших эрхээ баталгаажуулаад байгаа Х.Баттулгын ар, өврийг уудалж, хэтэвчийг нь дэлгэх болсон нь ч шалтгаантай биз.
Гол нь хуулийн заалт хэнд ч хаяглагдсан байхаас үл хамаарч дагаж мөрдөх учиртай. Дээрх шалгуур үзүүлэлтүүдээс гадна тухайн хүний Ерөнхийлөгч байх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвар, эх орон, ард түмний тусын тулд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бэхжүүлэх төгс эрмэлзэл, шударга ёс, хууль дээдлэх ёс, Ерөнхийлөгчийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх чадварыг харгалзан үзэх шаардлага ч тавигдана. Тэгвэл эдгээр шалгуур үзүүлэлтийг М.Энхболд, Х.Баттулга, Н.Энхбаярын хэн нь хангаж буй бол.
М.Энхболдын тухайд мэдлэг боловсролын хувьд асуудалгүй ч, үүх түүх нь жингийн туухайг дарж мэднэ. Нөгөөтэйгүүр, бага хурлаар түүнийг батламжилсан шигээ МАН хайрцаглагдаж чадсан нь өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулийг бодвол онцлог гэлтэй. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН хэдэнтээ хуваагдаж, талцаж, муудалцсанаас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ ялагдсан. Энэ тухай эл намын амтай бүхэн хуучилдаг.
Тэгвэл тэр үеийн үйл явдал өдгөө АН-д өрнөж байна. Хэдийгээр Х.Баттулгыг АН-ын дотоод сонгуулиар олонх нь дэмжиж, Их хурлаар баталгаажуулсан ч фракциуд нь хүлээн зөвшөөрөхөд хүндрэлтэй байгаа бололтой. Тиймдээ ч цахим ертөнцөд түүнийг сөрсөн базаанууд ихэнхдээ намынхнаас нь цухалзах болсон.
Жишээ нь, Баабар “Аалзны тор шиг бүрхсэн энэхүү мафижсан тогтолцоо надтай надгүй нурна”, Д.Сосорбарам “Женко өрсөлдөх нь АН-ын гутамшиг” гэх байдлаар цааш хөвөрсөн. Н.Алтанхуяг Ц.Нямдорж шиг духан дээр нь үнсээгүй ч амжилт хүсч, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Гэвч “Алтангадас”-ынхан Н.Алтанхуягаас өөр үзэл бодолтой яваа гэх бор шувуу ч бий. Ямартай ч Б.Бат-Эрдэнийг нам доторх зарим нэг фракци нь дэмжээгүйгээс мань хүн ялагдал хүлээсэн шиг хувь тавилан Х.Баттулгад “нүүрлэж” мэдэх нь.
Н.Энхбаярын тухайд ялалт байгуулах нь битгий хэл нэр дэвшиж чадахгүйгээ мэдэж байгаа ч улс төр хийж, жагсаал зохион байгуулж байгаа нь шалтгаантай. Тусгаар тогтнолын үүдэнд суулт зарлаж, Н.Энхбаярыг эрх баригч намынхан сонгуульд нэр дэвшүүлэхгүй байгаа тухай уриа лоозон барьжээ.
МАН Н.Энхбаярын хөлийг тушсан гэх баримт нотолгоо байхгүй, байх ч шаардлагагүй гэдгийг ч намын гишүүд нь хээвнэг хэлж сууна билээ. Эмээ, өвөө нарын ингэж хэлэх ч дүүрч гэхэд З.Баянсэлэнгэ хүртэл “Нотлох баримтаар яадгийн” хэмээсэн. Энэ бүхнээс харвал экс өөрт ашигтайгаа халааслахын тулд эрх баригч намын үүдийг өвөө, эмээ нараар сахиулж, ар худалгаар нь эрх мэдлийн шантааж хийж суугаа нь тэр гэлтэй.
Эх сурвалж: Л.НИНЖСЭМЖИД


Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ

УЛААНБААТАР ХОТОД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИЙН талаар 5-7 ны өдөр хийсэн түүвэр судлагаагаар хамгийн их санал авсан нь МОНГОЛ УЛСЫН 3 ДАХЬ ЕРӨНХИЙЛДӨГЧ Н. .ЭНХБАЯР байлаа ??? ТЭДНИЙ ҮНДЭСЛЭЛ НЬ ханаж цададгүй энэ хоёр хүний дэргэд МАНАН -аас өшөө авагч болж болох ЭНХБАЯР НЬ ДЭЭР гэсэн байна ТЭДНИЙ ДЭРГЭД Н. ЭНХБАЯР нь ИДЭЖ УУСНААРАА НЬ БАГА ГЭЖ ХАРИУЛЖЭЭ???