Өнөөдөр улаагчин тахиа өдөр

2017 оны 05-р сарын 10 өдөр, 07 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 5 сарын 10. Лхагва (Буд) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 15, улаагчин тахиа, эрхтний тэргүүн-15 од, уул суудал, 7 улаан мэнгэ, үхэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:21-20:17.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад өлзийтэй төгс сайхан болох сайн.
-Үхэр, тахиа, гахай, хулгана жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, могой, морь жилтэн сөрөг муу.
-Гэр барих, шүтээн босгох, равнайлах, үр тарих, хишиг даллага авахуул, шинэ бүтээл гаргах, бичиг сурах, худалдаа хийх, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, мэргэ төлгө тавих, эм найруулах, мал адгуус муулах үйлд сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, ажил эхлүүлэх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, үр суулгах, нүүдэл хийх, үхэгсдийн үйл, бэр авахад муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх