“Слава” будаа идэх гэсэн чинь өт хорхой арзалзаж байв

2017 оны 05-р сарын 10 өдөр, 12 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
budaa

Монголдоо томд тооцогддог “Тэсо”корпорацийн охин компани “Тэсо Агь” компанийн гаднаас оруулж ирээд савлаж борлуулдаг “Слава” брендийн гурвалжин будаан дотор хорхойнууд арзалзаж байгаа бичлэг энэ байна.

“Слава”-ийн урдуур “гишгэх” будаа,гурил Монголд байхгүй, энийг сонгоорой гээд рекламдаад байдаг чинь юу болов,хөгөө хөлдөө чирэв үү. Будааг сүүнд хийгээд дэвтээтэл дээгүүр нь хорхойнууд гараад ирсэн нь бичлэгт байна. Сэтгэл хирдхийлгэсэн бичлэгээр олон түмэнд сэрэмжлүүлэг өгчээ. Арай ч бизнес хийлээ гэхэд ингэж бизнесдлээ гэж үү. Хүнсний аюулгүй байдал гэж амаа цангатал ярьдаг мэргэжлийн хяналтынхан үүнийг хэрхэн болгоож байдаг бол. Монголдоо бас л томоохон гэгддэг “Веллмарт” дэлгүүрт уг будааг худалдаж байжээ.

Уг будаанаас худалдан авсан үйлчлүүлэгч “Тэсо Агь”-тай холбогдоход юун уучлаарай гэх учир зүггүй доромжилсон аж. 1990-ээд оны эхээс Монгол Улс “Хэрэглэгч бол хаан” гэдэг зарчмаар амьдарч эхэлсэн. Тэр цагаас хойш төрийн ч бай хувийн ч бай үйлчилгээний байгууллагууд хэрэглэгч,үйлчлүүлэгчээ “хаан” хэмээн дээдлэн эелдэг сайхан харилцана, хэрэв алдаа доголдол гарвал уучлаарай гээд л бөхөлзөөд байх болно гэж ярьдаг болсон. Гэтэл тэр нь зүгээр л баг байж. Багийг хуулахад жинхэнэ дүр төрх нь тодорч буй. Хорхойтой будаа худалдан авсан үйлчлүүлэгч дүүргийн мэргэжлийн хяналтынханд хандсан аж. Гэтэл “Веллмарт” дэлгүүрийг “бяцхан” торгоод л нам жим болжээ. “Тэсо Агь” компани гэж ноёны эрх агь бололтой. Хичнээн ч хүн “Слава” гурвалжин будааг худалдан авч байгааг мэдэх аргагүй. Тиймээс ахдаа анхаарах боловуу гэсэн үүднээс энэхүү бичлэгийг олон нийтэд түгээж байгаа нь зөв бус уу.

Н.Намуун

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. зочин
     (43.242.241.***)
    2017/05/10 18:19

    славагийн будаа гурил бүү ид ямар өт хорхой идэх гэж мөнгөө өгсөн биш

    (0) (0)