Ирэх намар сургуульд орох зургаан настнуудыг бүртгэж байна. Энэ оны хичээлийн жилд 32500 хүүхэд нэгдүгээр ангид суралцах гэж байна. Жил бүрийн хавар цэцэрлэгээ төгсөөд сурагчийн ширээнд суух зургаан настнуудыг сургуульд элсүүлэхэд бэрхшээл дагуулдаг.
Ямар бэрхшээл гэвэл, сургуулийн өмнөх боловсролыг хүүхэд саатуулах газар,хүүхэд харах газарт эзэмшсэн үү гэдэг асуудал. Тэнд цэцэрлэгт явах аз дутсан багачуулыг мэргэжлийн багш наад захын бичих зурах дадалд сургах ёстой. Албаны хүмүүсийн ярьдгаар сургуулийн өмнөх боловсрол бол цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдүүдийг нэгдүгээр ангид ороход хамгийн чухал зүйл. Цэцэрлэгийнхэн бэлтгэлээ тэндээ хийчихдэг учир асуудал байхгүй.
Өдрийн талыг дураараа тоглож өнгөрүүлдөг байсан зургаан настнуудад нэг л өдөр сурагч болж хэдэн цагаар ширээн дээр сууж олуулаа хичээл хийнэ гэдэг амаргүй. Гэнэт л гэрийн даалгавар хийнэ гэдэг том ажилтай болно, багш нар ”болно,болохгүй”-ээр бөмбөгдөж эхэлнэ. Энэ мэт бэрхшээл тохиолдохын хажуугаар цүнх дүүрэн ачаа чирч хэцүүднэ.
Сургуульдаа ном сурах бичиггүй очно гэх боломжгүй. Үүнийг хэлэхийн учир нь,зургаан настнуудын цагаан толгой, математик зэрэг хичээлийн номнууд арай дэндүү жин ихтэй. Цүнхэнд номноос гадна дэвтэр үзэг харандааны сав,үдийн цайны аяга гээд ачаа хүндрүүлэх юм цөөнгүй. Сурагч боллоо гээд цүнхээ дааж ядан хөлсөө цувуулж зүтгэх багачуудыг бид зүгээр л өхөөрдөж эсвэл өрөвддөг. Тэглээ гээд юу ч өөрчлөгдөөгүй өнөө хүрсэн.
Ганцхан нэгдүгээр ангийхан ч биш 5,6 –аас доош ангийнхан цүнхэндээ дүүрэн эрдэм номоо чихээд арай гэж сургууль гэрийн хооронд явдаг. Тэдний цүнх хүнд байна гэдгийг хэн ч анзаарахгүй. Сурах бичгээс гадна дасгал ажлын дэвтэр,30-аас дээш хуудастай хичээлийн дэвтрүүд гээд ачааг хүндрүүлэх зүйл олон. Багш нар нь зузаан дэвтэр дээр бичихийг шаарддаг. Тэгэхээр нимгэн дэвтэр дээр бичиж жижигрэхийг хэн ч хүсэхгүй. Одоо бид багачуулынхаа цүнхэнд анхаарал тавихгүй бол нэг л мэдэхэд баахан бөгтөр,тагжгар хүүхдүүдтэй болж мэднэ. Ядахдаа жин ихтэй сурах бичгүүдийг “туранхай” болгож нэг улиралд үзэх,хагас жилээр судлах гэх мэт нимгэрүүлвэл болдоггүй юм уу. Эрдэмтэн болох гэж байгаа юм шиг зузаан зузаан хүнд сурах бичгийг өдөр бүр үүрч яваа хүүхдээ эрүүл монгол хүн болгох талаас нь бодмоор. Эс тэгвээс оройтож магад.
Н.Дөл

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

Ugaasaa 6tai hun nom surah uu gadaadinhnig duuriaj sohroor shutsenii neg gai ni ene sumin surguuliin 6tai hun yaj geree sanaj zobj zuderdgiig batsuuri guai medlee yu iim balai ymaa erthen bolih heregtei
huuhed baitugai tom hun uurch yavahad ih hund baidag
unen unen mash ih hund bdag shuu syrah bichgiig 2hywaaj heblebel zugeer yim