Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшигчдийг халз мэтгэлцүүлэх санал сүүлийн өдрүүдэд хүчтэй өрнөж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын зүгээс ч олон улсын жишгийн дагуу нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын талаар өргөн хүрээний мэтгэлцээнийг тодорхой давтамжтайгаар зохион байгуулах нь сонгогчдод бодитой мэдээлэл өгдгөөс гадна сонголтод нь хүчтэй нөлөөлдөг гэдгийг хэлсээр байгаа. Тэгвэл өчигдрөөс эхлэн сошиал орчинд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг мэтгэлцүүлэх нь хамгийн зөв шийдэл гэх утга бүхийдавалгаа үүсгэж эхэлжээ. Манай улсад сошиал орчин буюу фэйсбүүк, твиттерт идэвхтэй хэсэг бүлэг бий болсон төдийгүй хэрэглэгчид нь түлхүү залуу хүмүүс байдаг учраас сонголт хийхийн тулднэр дэвшигчдийн талаар бүрэн дүүрэн ойлголттой байх үүднээс ийнхүү мэтгэлцүүлэх чэллэнжид нэгдэж эхэлсэн байна.

Зөвхөн залууст мэдээлэл өгөхийн тулд бус нийт сонгогчдод бодит мэдээлэл өгөх хамгийн боломжит хувилбар бол олон нийтийн телевизээр халз мэтгэлцээн зохион байгуулах явдал гэдгийг судлаачид ч хэлж байгаа юм. Тиймээс сонгуулийн санал хураалт эхлэхээс өмнө дор хаяж 2-3 удаагийн мэтгэлцээн зохион байгуулах саналыг ийнхүү олон нийтийн зүгээс гаргаад байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аасМ.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас Н.Энхбаяр нарыг нэр дэвшүүлэхээ улс төрийн намууд зарлаад байгаа юм. Харин намууд нэр дэвшигчдийнхээ материалыг СЕХ-нд хүргүүлэх хугацаа маргааш дуусгавар болно. Ингэснээр СЕХ-ноосдээрх нэр дэвшигчдийг бүртгэсэн эсэхээ энэ сарын 17-ны дотор нийтэд мэдээлнэ. Санал хураалтын өмнөхпроцесс дээрх байдлаар өрнөнө. Харин үүнтэй зэрэгцээд нэр дэвшигчдийн дунд хэд хэдэн удаагийн халз мэтгэлцээн зохион байгуулах шаардлагатай байгааг ийнхүү олон нийтийн зүгээсхүчтэй шаардаж эхэллээ.


32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
