Сүүлийн жилүүдэд манай улсын залуус уулын явган аялал, дугуйн аяллуудыг ихээхэн сонирхон аялдаг болсон. Гэсэн хэдий ч уулын аялал хийхэд зөв техник, дадал туршлагыг эзэмшээгүйгээс бэртэл гэмтэл авах нь залуусын дунд элбэг байгаа юм. Тиймээс залууст хэрхэн уулын дугуйн болон явган аяллыг хийх, ямар арга техникийг эзэмшсэн байх ёстой байдаг, үүргэвчиндээ юу авч явах хэрэгтэй, уулын аялал хийхийн давуу тал зэргийг таниулах зорилгоор МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв хамтран “Ухаан Нэмье” аяны хүрээнд “Та аялалд бэлэн үү?” цуврал практик лекцийг зохион байгуулж байгаа юм. Аялал 5-р сарын 13-ны өдөр 9 цагт Зайсангийн эцсийн буудал дээр цуглан Богд уул руу хөдөлнө. Аялагчид 9 цаг 30 минутаас 14 цаг хүртэл Зайсан-Богдхан уул-Дугуй цагаан оргил-Зайсан гэсэн маршрутын дагуу аялах юм. Явган аялал болон уулын аяллын хийх хүмүүс хоёр чиглэлд хуваагдан явж, уулын оргилд уулзах болно. Аяллыг UB HIKING клубийн гишүүн Р.Бямбадорж, “Оргил дугуйн клуб”-ийн үүсгэн байгуулагч Х.Наранбаатар нар удирдан явуулах болно.
Аяллын үеэр залууст явган болон дугуйн аяллын талаар мэдээлэл өгөх, аялалд авч явах шаардлагатай зүйлс, дугуйн аялал хийхэд анхаарах зүйл, аялахын давуу тал зэрэг сэдвээр ярилцаж, залуус хүссэн асуултдаа хариулт авах боломжтой.
Мэргэжлийн хүнтэй уулын явган болон дугуйн аялалд хамрагдахыг хүссэн залуус тухайн өдрийн цаг агаарт тохируулан хувцаслах, малгай, бээлий, өөрт хэрэгтэй эмийн хэрэгслээ авч явах, нэг өдрийн хоол болон нэг хүн 1 литр ус бэлдэж ирэх, тод өнгийн хувцас, үнэртэй ус, малгай өмсөх, хоёр мөрөндөө үүрдэг үүргэвч үүрэх шаардлагатай юм.
Аялалд оролцох хүсэлтэй залуус Монголын Залуучуудын Холбооны фэйсбүүк хуудаснаас болон 80131331, 99015186 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Аялалд хүссэн хүн бүр хамрагдах боломжтой бөгөөд үнэ төлбөргүй юм.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
