Засгийн газрын хуралдаанаар Богдхан уул, Горхи-Тэрэлж, Хөвсгөл нуурын цогцолбор газарт аялал жуулчлалын бүс байгуулж, тохижуулах шийдвэр гаргалаа. Улсын тусгай хамгаалалттай газарт иргэдийн ая тухтай амрах орчныг бүрдүүлэх, Богдхан ууланд түймэр гарах зэрэг болзошгүй аюулын үед түргэн тусламж, онцгой байдлын албаны машин саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх бодит шаардлага байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанд танилцуулсан. Энэ дагуу Богдхан уул орчмын автозамыг өргөтгөх, автозам болон дугуйн зогсоол, нийтийн бие засах газар болон үйлчилгээний төвүүдийг стандартад нийцүүлэн бий болгохыг энэ ондоо багтаан дуусгахыг сайдад даалгалаа. Мөн Горхи-Тэрэлж, Хөвсгөл нуурын цогцолбор газарт ийм аялал жуулчлалын бүс байгуулж, тохижуулахыг холбогдох сайд, Засаг дарга нарт даалгасан байна. Тухайлбал, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт олон улсын стандартад нийцсэн цогцолбор барих ажлыг БОАЖЯ-наас санаачлаад байгаа. Энэ хүрээнд Мэлхий хадны орчимд автомашины 170, дугуйн 60, Агуй хад орчимд автомашины 70, дугуйн 50, автомашины 250 орчим ил зогсоолтой, эко бие засах газартай, нэгдсэн посттой, кофе шоп, бэлэг дурсгалын дэлгүүр, амрах цэг, тоглоомын талбайтай, ногоон байгууламжтай, 24 цагийн камер, харуул хамгаалалттай авто зогсоолыг барьж байгуулах юм. Нийтийн авто зогсоолыг байгуулснаар тусгай хамгаалалттай газрыг хамгаалах, горим дэглэмийг мөрдүүлэх, хүн амын төвлөрлөөс үүдсэн бохирдлыг бууруулах төдийгүй аялагчдын ая тухтай амрах боломж бүрдэх юм. Өнгөрсөн жил л гэхэд Горхи-Тэрэлжийг гадаад, дотоодын 300 орчим мянган жуулчин зорьсон гэх статистик тоо байдаг. Эдгээр аялагчдын 80 хувь нь авто цогцолбор байгуулахаар төлөвлөсөн Мэлхий хад, Зуун ламын агуйг үзэж сонирхжээ.
Богдхан уул, Горхи-Тэрэлж, Хөвсгөл нуурын цогцолборыг аялал жуулчлалын зориулалтаар тохижуулна
2017 оны 05-р сарын 11 өдөр, 13 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
