Монгол Улсын Засгийн газар ОУВС-гаас зээл авахын тулд ард түмэндээ дэндүү хатуу хандсан. Тус сангийн нэрийг барьж байгаад л татвар нэмсэн. Татвар нэмэхгүй бол зээл өгөхгүй гэсэн гэж Сангийн сайд царай алдан ярьсаар санасандаа хүрсэн.
Хүүхдийн мөнгийг хассан,7 төрлийн татвар нэмсэн. Уг нь ОУВС төрөөс гарч байгаа зардлаа тана гэсэн юм билээ. Гэтэл манай нөхөд ард түмэн рүүгээ “довтолсон” доо. Уг нь дэд сайдууд, гадаадад байгаа “тэжээвэр” Элчин сайдын яам гэхчлэн хэрэггүй орон тоогоо цөөлсөн бол хичнээн ихийг хэмнэж болох байсан. Иймээс шийдвэрээ эргэн хараач, ард түмэн сөхөрлөө гэсэн сануулгыг УИХ-ны дэд дарга Я.Санжмятав Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад өглөө.
Ард түмний үндсэн унаа “Приус” машины татварыг 50 хувь нэмэгдүүлснээс зах өнөөдрийн байдлаар үнэ нь 300,000-5,000,000 төгрөг хүртэл “тэнгэрт дүүлж” байгаа тэр машины үнийг оосорлож буулгахыг Я.Санжятав гишүүн анхааруулав.
Үүний тулд татвараа тэглэхийг эрхэм Ерөнхий сайдаас хүссэн юм. Гэвч УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын хүсэлтийг Ерөнхий сайд тоомжиргүй сонсов. Өмнө нь Сангийн сайдад энэ талаар дуулгасан ч тэрээр үл тоосон. Сөрөг хүчний улстөрчид Монгол Улсын Засгийн газар монгол хүнийхээ амьдралыг бодож шийдвэр гаргахгүй байна гэдэг дээр байн байн үгээ хэлж саналаа хэлдэг ч эрх баригчид жишим ч үгүй байх болсон.
Тэгсэн атлаа үндэстэн дамнасан Рио Тинто мэтийн эрх ашигт хүлэгдсэн компанийн өмнө сөгдөж, бас бууж өгдөг болжээ хэмээн сөрөг хүчний улс төрчид өгүүлж буй. ОУВС-гийн шахалтаар УИХ, Засгийн газар 14 хоногийн дотор гаргасан шийдвэрээ өөрчилчихлөө. Тодруулах юм бол Уул уурхайн баялгаас олж байгаа орлогыг заавал Монгол Улсын банкаар дамжуулах хуулийг УИХ баталсан. Гэвч ОУВС-гаас энэхүү хуулийг эсэргүүцэж Засгийн газарт шахалт үзүүлсэн.
Уг шахалтын цаана. Оюу толгойн ордоос гарч байгаа зэс, алтны орлого болох 1,5 тэрбум долларыг Монгол Улсаар гүйлгэх тухай шийдвэр байсан юм. Үүнийг Рио Тинто эсэргүүцэж ОУВС-д шахалт үзүүлсэн. Эргүүлээд ОУВС нь Монгол Улсад шахалт үзүүлэв. Энэ дагуу Улсын их хурал хуралдаж баталсан хуулиа өөрчилж Рио Тинтогийн өмнө Монгол Улсын төр бууж өгчихөөд байна. Үндэстэн дамнасан аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалдаг сангийн өмнө бууж өгсөн Монгол Улсын төр түмэн олондоо буулт хийх хэрэгтэй гэдэг байр сууриа УИХ-ын дэд дарга Я.Санжмятав илэрхийлсэн юм.
Н.Дөлгөөнжин

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

UCHIR SHALTGAANII NI ARD TUMENDEE TAILBARLAACHEE. BI BOL TER HKIISEN GEREENII L nehktsel tiim baidald hkurgesen baikh, men ene zeeliig ni abch /ashigtai zeel uchir/ hkurdan ashiglaad eree arai baga bolgood l ergej yrikh um bolob uu gej bodson, ENE IKH ERIIG TABISAN AN ALTANHKUYAG ERDENEBAT , z.ENHKBOLD N.BATBAYAR – ichikhgyi er bish egleg geed tenegtej bsn nehkduudtei yariachee, b ugd l MAN amalsnaasaa bustlaageed l baikh um . AN aas amlaltiig ni nehkeegyi shuu ard tumeen , ingej yduurliin tuild oruulaad chimee ch gyi ybtsgaasan , bas Er. said bolno gene icheechee AN, MAXN yltan hkun er. boldog genee …..