Зайсанд байрлах Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд “Хот орчмын шувуудад үүр бэлэглэе” сэдэвт үзэсгэлэн болж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол оролцож, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн Үндэсний II чуулган”-д оролцсон байгаль хамгаалгчдын урласан шувууны үүрийг бэлэглэлээ. Байгаль хамгаалагчид ойн хоёрдогч түүхий эд буюу модны үндэс, ур, мөчир, гишүү, унасан болон хатсан мод ашиглан үзэсгэлэнд дэлгэсэн шувууны үүрүүдийг урласан аж. Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол хүүхдүүдэд хандан “Манай яамнаас гаргасан “Байгаль орчны төлөв байдлын тайлан”, “Монгол орны шувууны ангилал зүй, ховор тохиолдох зүйлийг бүртгэх зөвлөл”-өөс гаргасан мэдээгээр Монгол оронд 502 зүйлийн шувуу бүртгэгдээд байна. Тэдгээрийг амьдралын хэлбэрээр нь суурин болон нүүдлийн гэж хоёр үндсэн бүлэгт ангилан авч үздэг. Энэ ангиллаар авч үзвэл, Монгол орны шувуудын 80 хувийг нь нүүдлийн шувууд эзэлж байна. Өөрөөр хэлбэл, Төв Азийн өндөрлөгт орших Монгол орон бол нүүдлийн шувуудын тун чухал газрын нэг юм. Хавар нүүдлийн шувууд манай оронд ирж зусаад, үр төлөө өсгөж өндийлгөөд намар нь буцдаг. Тиймээс хүүхдүүд та бүхэн аав, ээжийнхээ хамтаар ах, эгч нарынхаа бэлэглэсэн шувууны үүрийг сургууль болон гэрийнхээ ойролцоох модонд байршуулж, нүүдлийн шувуудын үр төлийг дулаан байлгах, аюулгүй орчинд өсөж торнихтой танилцаж мэдэж аваарай” хэмээн захисан юм.
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
