“СЕРВИС ЦЕНТР” төсөл хэрэгжсэнээр ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭД өмчлөлийн газартай инженерийн дэд бүтцээр хангагдана

2017 оны 05-р сарын 12 өдөр, 16 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
????????????????????????????????????

Нийслэлийн засаг дарга С.Батболд болон бусад албаны хүмүүс өнөөдөр СБД-ийн 15-р хорооны дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэж буй Сэлбэ коллекторын явц, Гэр хорооллын бие даасан дэд бүтцийн төв /Сервис центр/-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлсэн үгэндээ “Хотын өмнө тулгамдаж буй гол асуудлын нэг бол  иргэдийг орон сууцжуулах  ажил юм. Нийслэлийн дахин төлөвлөтийн хүрээнд өндөр давхрын орон сууц барьж иргэдийн газрыг орон сууцаар солих хөдөлгөөн 28 байршилд эхлээд явж байна. Цаашид нэмж 76 байршил болгох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

Мөн  “Сервис центр” буюу үйлчилгээний төв бүхий “Орон сууцны бичил хороолол”-ууд байгуулна. Энэ нь  өөрөө иргэдийн газрыг авахгүйгээр  Нийслэлийн төсвөөс иргэдэд дэд бүтцийн тал дээр дэмжлэг үзүүлнэ. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд хамгийн гол нь иргэдийн оролцоо чухал байна. Төслийн хамгийн давуу тал нь иргэд өөрсдийн газар дээрээ зохион байгуулалт хийх юм. Анхны төсөл энэ зунаас хэрэгжиж эхэлнэ”хэмээв.

Энэхүү төсөл хэрэгжиснээр Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд ил задгай ОО-той, бохир ус, хог хаягдлаа жалганд асгадаг байдлаасаа татгалзан байгаль экологид хор нөлөөгүй сууцанд амьдрах, гадаргын усыг хуримтлуулан цэвэршүүлж ахуйн хэрэглээнд ашиглаж гүний цэвэр усаа хэмнэх боломжийг бүрдүүлэх юм байна.

“Орон сууцны бичил хороолол”-ыг байгуулснаар гарах үр дүн:

  • Улаанбаатар хотын гүний усны нөөц, эх үүсвэрүүлийг хамгаалж, бохирдох эрсдлийг бууруулна
  • Агаар, хөрс, усны бохирдол үүсгэгч эх үүсвэрүүдийг арилгаснаар халдварт өвчлөл бодитойгоор буурна
  • Гэр хорооллын айл өрхүүдийг инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн хангамжид холбосоноор ядуурал, нийгмийн ялгаа арилж тэнцвэрт байдал бүрдэнэ
  • Гэр хорооллын нутаг дэвсгэр тэлэхгүй гэж үзвэл Улаанбаатар хотын нийт агаарын бохирдлын 48.75 хувиар буурна
  • 11508 га газрын хөрсийг бохирдуулагч эх үүсвэрийг устгаж, 1,567.944 м3 хөрсийг нөхөн сэргээнэ
  • Иргэдийн газар, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ 3-4 дахин өснө
  • “Сервис центр”-ийг дагасан жижиг дунд үйлдвэрлэл хөгжсөнөөр 24274 ажлын байр нэмэгдэнэ
  • Өмчлөлийн газартай инженерийн дэд бүтцээр хангагдах
  • Эрүүл аюулгүй тав тухтай тохилог орчинд амьдрах
  • Газрынхаа үнэ цэнийг 3-4 дахин нэмэгдүүлэх
  • Төрийн болон нийгмийн үйлчилгээгээр хангагдах
  • Жижиг дунд бизнес эрхлэх боломж бүрдэх.

123

123

123

123

123

123

123

123

123

123

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх