УИХ-ын гишүүн, УИХ дах Инновацийн үйл ажиллагааг дэмжих лобби бүлгийн ахлагч Н.Учралын санаачлагаар “Инновацийн клуб” байгуулагдаж нээлтээ хийлээ. Уг клуб нь шинийг санаачлагч, шинэ мэдлэгийг түгээгчид болон эрдэмтэн, зохион бүтээгчдийн ажилд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэх хамтран ажиллахад чиглэсэн үйл ажиллагааг явуулах юм.
Мэдээлэл технологийн үндэсний паркид үйл ажиллагаагаа явуулах уг клубийн нээлтэд УИХ-ын гишүүн Н.Учрал, БСШУЯ-ны Инноваци, өндөр технологийн хэлтсийн дарга Д.Одгэрэл, ШУТ-ийн сангийн дарга Д.Энхжаргал, Нийслэлийн боловсролын газрын дэд дарга Л.Дашдэмбэрэл нар болон бусад албаны хүмүүс оролцлоо. Инновацийг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагаа хамгийн чухал. Гэтэл манай улсад дээрх байгууллагууд нь хамтарч ажиллаж чаддаггүй учир салбар бүр дэхь инновацийн үйл ажиллагаа хөгжиж чаддаггүй гэж мэргэжилтнүүд үздэг. Тиймээс уг клуб нь төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагч болон эрдэмтэн судлаачдыг холбож өгч хамтран ажиллахад нь туслалцаа үзүүлэх юм байна.
Клубын үйл ажиллагааны үндсэн чиглэл:
- Мэдээллийн технологи
- Шинэ материал, нано технологи
- Хүнсний үйлдвэрлэл
- Анагаах ухаан, эмийн үйлдвэрлэл, биотехнологи
- Эрдсийн боловсруулалт
- Эрчим хүч
Инновацийн клубын үйл ажиллагааны хэлбэр
- Инновацийн мэдээллийн үйл ажиллагааны хэлбэр
- Шинийг санаачлагч инноваторууд болон хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдийг холбон зуучлах
- Гарааны болон өндөр технологийн компаниудын үйл ажиллааа дэмжих, менежментийн зөвлөгөө өгөх
- Технологи дамжуулалтыг дэмжих, оюуны өмчийн хамгаалалт, ашиглалтыг сайжруулах
- Инновацийг дэмжих байгууллагын удирдлагын орчин, соёлыг түгээн дэлгэрүүлэх
- Инновацийн үйл ажиллагааг эрчимжүүлэх хууль эрх зүйн орчны талаар санал санаачлагыг уламжлах
- Инновацийн тухай мэдлэгий түгээн дэлгэрүүлэх, сурталчлах
-
Төр болон хувийн хэвшлийг холбох

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
