Тендерт оролцогч аж ахуйн нэгж, иргэд болон төрийн үйлчилгээг нэг цэгээс хүртэх сонирхолтой олон нийтийг ирэх даваа гарагт буюу 2017 оны 05 сарын 15-ны өдрийн 10-17 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болох “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т урьж байна.
Энэ өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар болон Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн өмчит үйлдвэрийн газрууд нэг цэгийн үйлчилгээг үзүүлэх ба иргэд, аж ахуйн нэгжийн санал зөвлөмжийг үйл ажиллагаандаа тусгах зорилгоор өдөрлөгийг зохион байгуулах юм.
Өдөрлөгийн үеэр худалдан авах ажиллагаанд төрөөс хэрэгжүүлж буй бодлого, цахим тендер шалгаруулалтын шинэ системийн талаар мэргэжлийн баг зөвлөгөө өгч, цахим тендерт оролцогчийн нууцлалын код олгох юм. Мөн улс, нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2017 онд хэрэгжиж буй тендерийн талаар бүх төрлийн мэдээллээр хангах, тендерт оролцогчдод хууль журам, жишиг бичиг баримтын талаар зөвлөгөө өгнө.
Иргэдийн хувьд Олон нийтийн оролцоотой худалдан авалтын талаар мэдээлэл авахаас гадна оршин суугаа дүүрэг хороондоо хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой гэж Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
