Өнөөдөр “Мод тарих Үндэсний өдөр”. Энэ өдөр УИХ-ын дарга М.Энхболд, Байгаль орчны сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, УИХ-ын нэр бүхий гишүүд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулсан “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн нээлтийн арга хэмжээнд оролцож, мод тарилаа.
Туул голын ай сав дагуу, нийслэлчүүдийн ундны цэвэр усны хамгаалалтын бүс дунд байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ хавар мод тарих ажилд төр болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж нийлсэн 90 гаруй байгууллага, 1000 гаруй иргэн оролцож, улиас, хайлаас, чацаргана, бургас гэсэн дөрвөн төрлийн 2000 ширхэг мод сөөгийг 4 га талбайд тарьж байна.
УИХ-ын дарга М.Энхболд байгаль орчноо хайрлан хамгаалж, мод, бут сөөг тарих ажилд идэвхтэй оролцож байгаа иргэд, аж, ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлээд “Дэлхий нийтэд байгаль экологийн тэнцвэр алдагдан, цаг агаарын дулаарал, цөлжилт эрчимтэй явагдаж байгаа энэ үед мод тарих ажил хүрээгээ улам тэлж байгаад баяртай байна. Хот, суурин газрын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэхэд нийт иргэд, байгууллага, та бүхний идэвх санаачилга, оролцоо хамгаас чухал юм. Бид мод тарихаас гадна тарьсан мод, бут сөөгөө хамгаалж, арчлах ургуулах ажилд анхаарал хандуулах хэрэгтэй. Дашрамд өгүүлэхэд Монгол Улс бүх нийтээрээ мод тарих өдрийг уриалан тэмдэглэж эхэлсэн 33 дахь улс юм” хэмээн онцлон тэмдэглэж байлаа.
Монголчуудын хувьд жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласнаас хойш долоон жил өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд мод тарих бүх нийтийн өдрийг 14 удаа зохион байгуулж, 10.1 сая мод тарьжээ.
А.Алтан

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

Иймэрхүү сурталчилгаа хүний дургүйг хүргэнэ шүү Үүнийг анхаар