|
МУИС-ШУС Нийгмийн ухааны салбарын Улс төр судлалын тэнхимийн багш Д.Оюунчимэгтэй ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд харьцангуй хурдан хөгжиж буй нэг зүйл нь мэтгэлцээн юм. Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, оюутнуудаас эхлээд улс төрийн салбарт мэтгэлцээнийг түлхүү явуулах болжээ. Тиймээс энэ удаад танаас мэтгэлцээний талаар асуух гэсэн юм. Мэтгэлцээнийг хэрхэн тодорхойлдог вэ. Манайд ямар хэлбэрүүд нь зонхилон хөгжиж байна вэ? -Мэтгэлцээн бол ухаарал юм. Түүнээс хэн нэгнийг ялахын нэр биш. Өөрөөр хэлбэл, хүмүүс мэтгэлцэж байгаа талаасаа ухаарал олж авдаг гэсэн үг. Зөв доторх бурууг олж засах, буруу зүйлд агуулж байгаа зөвийг хаяхаас өмнө олж харахыг хэлж байгаа юм. Илүү оновчтой хувилбар, шийдлийг олох нь аливаа мэтгэлцээний үндсэн зорилго. Улс төрийн шийдвэрт хөдөлшгүй, туйлын, цор ганц хувилбар гэж үгүй. Нийгэмд гарч байгаа шийдэлд туйлын зөв гэж байдаггүй. Үүнээс шалтгаалаад асуудалд өөр өөр өнцгөөс ханддаг. Тиймээс хуульд оновчтой өөрчлөлт оруулахын тулд парламент байнгын ажиллагаатай байдаг. Харин оновчтой хувилбар, шийдлийг олохын тулд мэтгэлцээнийг ашигладаг юм. Түүнээс намууд талцаж өөрсдийн эрх ашгийн төлөө ажиллана гэсэн үг биш. Эцсийн дүнд аль ч нам улсорноо хөгжүүлэх зорилготой. Тэгэхээр өрсөлдөгчөөсөө сурах, шинэ санаа олж авах, илүү оновчтой хувилбар олж авах гэсэн чиглэл нь мэтгэлцээний аль ч хэлбэрт адилхан байдаг. Мэтгэлцээнээс иргэд үнэн зөв мэдээлэл олж авах ёстой. Мэтгэлцээн хэн нь мундаг гэдгийг харуулах жүжиг биш. Мэтгэлцээний хэлбэрүүдийг улс төрийн намууд, ялангуяа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн кампанит ажлын багийнхан сайтар судалж оновчтой ашиглах хэрэгтэй. Сонгогчдод сонголтоо хийхэд тусалж мэдээлэл өгөх нь ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээний нэг зорилго. Мэтгэлцээн нь зөвхөн парламентын мэтгэлцээний хэлбэрээр хязгаарлагдахгүй. Энэ хэлбэрийг парламент, шүүх хуралдаанд өргөн ашигладаг бол ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээний хэлбэрийг “Линкольн-Дугласын” мэтгэлцээн гэдэг. Манай Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээн бага зэрэг оновчтой бус явагддаг. Нэг хүн асуулт тавьж, нөгөө нөхөд нь хариулаад шалгалт өгч байгаа юм шиг болсон. Мэдээллийн энэ эрин зуунд хүмүүс илүү сонирхолтой байхыг шаарддаг болж. Тиймээс мэтгэлцээний үргэлжлэх хугацаа, явуулах арга хэлбэрийг оновчтой болгох, тогтсон нэг хэлбэрээс гаргавал сонгогчдыг, ялангуяа залуу сонгогчдыг татахад хэрэгтэй юм. Өмнөх сонгуулиудын үеэр залуу сонгогчдын зарим хэсгээс мэтгэлцээнүүдийг үзэхэд цаг хугацааны хувьд дэндүү урт, удаан байна гэсэн санал гарч байсан. -Хэлбэрийг нь яаж шинэчлэх боломжтой вэ? -Өмнө нь зохион байгуулсан мэтгэлцээн арга хэлбэрийн хувьд буруу байсан гэсэн үг үү? -Үндэстэн болгоны сэтгэлгээ, темперамент өөр. Гэхдээ Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээний хурц, сонирхолтой хэлбэрийг ашиглах боломжгүй гэж үү? -Гадаадын улсууд мэтгэлцээнийг олон удаа зохион байгуулдаг. Манайд нэг удаа хийдэг. Энэ хоёрын аль нь оновчтой вэ? -Талуудад баримтлах гол зарчим ямар зарчим байдаг вэ? Ялангуяа хувь хүний талаас нь дайрч давшиж хэрхэвч болохгүй. Ингэж ёс зүйтэй байх нь өрсөлдөгчөө хүндэлж байгаагаас гадна тухайн нэр дэвшигч өөрийгөө хүндэлж байна гэсэн үг. Эцсийн дүндээ сонгогчдод буруу ойлголт төрүүлэхгүй байх нь чухал. “Би, яагаад таныг төрийн тэргүүнээр сонгох ёстой вэ” гэдэгт хариулт өгөх нь уг мэтгэлцээний гол зорилго. Таныг сонгох нь зөв юм байна гэдгийг мэтгэлцээнийхээ үеэр харуулах ёстой. Тэгэхийн тулд хөтлөгчийн тавьсан асуултад оновчтой, эмх цэгцтэй, цагаа барьж хариулах нь чухал байдаг. Эхлээд асуудлын талаар тойрч нуршилгүй шууд оновчтой хариулт өгөөд үлдсэн хугацаанд нь түүнийгээ дэлгэрүүлж, эцэст нь зөв төгсгөх нь нэн чухал. Ингэж богино хугацаанд оновчтой хариулж сурахын тулд тодорхой бэлтгэл хэрэгтэй. -Зарим судалгаагаар мэтгэлцээнд оролцож байгаа хүний хэл яриаг хүмүүс их ажигладаг талаар гарсан байдаг. Энэ талаар…? -“Эрүүл” улс төрийг цогцлооход мэтгэлцээн ямар ач холбогдолтой вэ? Б.Сэлэнгэ |
|
Д.Оюунчимэг: Сонгогчдод сонголтоо хийхэд туслах нь мэтгэлцээний гол зорилго юм
2017 оны 05-р сарын 13 өдөр, 18 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
