Өнөөдөр (2017.05.14) Сонгуулийн ерөнхий хороон дээр 11.30 цагийн үед МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүс эмх замбараагүй байдал үүсгэв. Энэ өдөр Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасан хугацаанд багтан улс төрийн намуудаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Энэ нь МАХН-ын дарга Н.Энхбаяр, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ, Ц.Шаравдорж нарын тэргүүтэй МАХН-ын гишүүдийн хөлд дарагдах шалтгаан болжээ. Энэ тухай мэдээллийг 11.30 цагт Ц.Шаравдорж өөрийн хуудаснаас LIVE хийж дамжуулсанаар олон нийт тэнд ямар үйл явдал болж байгааг анхаарсан.
Энэхүү шууд дамжуулсан бичлэг дээр МАХН-ын гишүүн Ц.Эрдэнэжамьян СЕХ-ноос 2016 оны гуравдугаар сард баталсан журам болон СЕХ-ны Ёс зүйн дүрмийг иш татан МАХН өөрсдийн төлөөлөгчөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах хуралд суулгах ёстой хэмээн тайлбарлаж, олон нийтээс дэмжлэг авахыг оролдов. МАХН Ерөнхийлөгчийн сонгуулийг шударга болохын төлөө зүтгэнэ гэсэн кампанит ажил өрнүүлж байгаа. Гэвч бодит байдал дээр намын удирдлагууд нь энэ удаагийн сонгуулийг шударга биш болгохын төлөө зүтгээд байх шиг.
Монгол Улсын Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн гуравдугаар зүйл 3.4-т Сонгуулийн хороо үйл ажиллагаагаа бие дааж, хараат бус байдлаар явуулах талаар тодорхой заасан байгаа. Энэхүү хуулийн заалтыг тус намын гишүүд дэмжигчид эвдэж, нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэж байгаа СЕХ-ны бие даасан байдалд нөлөөлөх оролдого хийчихээд байгаа. Тэд үүнээс болж буруудаж магадгүй болоод байна.
Төрийн тусгай хамгаалалтын чөлөөгөөр үүдэнд цугларсан хүмүүс байр руу дайрч ороход УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ харуул хамгаалалтын алба хаагчийн хоолойг боож зогссон нь содон харагдаж байсан юм.
Юутай ч Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ын гишүүд санасандаа хүрч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ Ц.Оюунбаатарын нарын хамт СЕХ-ны хуралдаан руу оруулж чадлаа. 13.10 цагт хуралдааны танхимаас гарч ирсэн Н.Энхбаяр “Өөрийгөө ялтайд тооцох ёсгүй гэдэг үндэслэлээ хэллээ. Би 2009 оны өршөөлийн хуулиар үндсэн гол ял орсон. Н.Энхбаяр миний бие Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны 3-105 тоотод сүүлийн 20 жил оршин сууж байгаа. Би аль нэг оронд зургаан сараас илүү хугацаагаар оршин суугаагүй. Ийм тайлбаруудыг өгөөд гарч ирлээ” гэсээр гарч ирсэн юм.СЕХ бол Монгол Улсын Сонгуулийн төв байгууллага. Цагдаагийн албан хаагчид бол үүрэг гүйцэтгэж яваа төрийн тусгай албан хаагчид. Хүлээсэн үүргээ биелүүлж яваа цагдаагийн албан хаагчдад түвэг учруулах ёсгүйгээ Төрийн тэргүүн байсан хүн мэдэх л учиртай. Гэвч Н.Энхбаяр СЕХ-нд үүсгэсэн эмх замбараагүй байдлыг зохицуулахаар ирсэн цагдаагийн албан хаагчдад хандан “Энд байгаа цагдаагийн залуучуудад хандаж хэлье. Та нар Монгол Улсыг луйварчидтай хамт идэхгүй шүү. Та нар луйварчдыг хамгаалж болохгүй шүү” хэмээн бас хэллээ. Үүний дараа намын гишүүд дэмжигчиддээ хандан “одоо тарж болно” хэмээн мэдэгдсэн ч заалны энэ тэндээс “Битгий яваарай, явж болохгүй шүү” гэсэн дуу гарч байв.
СЕХ-н дээр үүссэн эмх замбараагүй байдалд нийгэм цаг үеийн амьдралыг даган хүмүүжиж, насаараа МАХН-д үнэнч явсан хөгшид голдуу цугларчээ. Дунд эргэм насныхан, залуучууд бол зохион байгуулагчид бололтой харагдаж байна. Тэд үймээн болж байгаа байрны хаалгаар гарсан хүмүүст хандаж “Бүгдээрээ хариугаа аваад явна, битгий тараарай” хэмээн мэдэгдэж байх юм.
Бужигнааны нэг буланд УИХ-д хэд хэдэн удаа сонгогдож, төрийн өндөр албан тушаал хашиж явсан нэгэн эрхмээс МАХН-ын хөгшчүүл юу болоод байгааг асууж зогсох юм. Шударга үнэний дуу хоолой болж яваа хэмээн ярьдаг тэр эрхэм харин тэдэнд “Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэхээс үхтэлээ айж байна. Тийм болохоор бид нар энэ дээр л дөрөөлөх хэрэгтэй” хэмээн хэлж зогсох юм.
13.30 цагийн орчимд Н.Энхбаяр, Ц.Оюунбаатар, Тулга, Ц.Шаравдорж нар “Бидэнд зөвлөлдөх асуудал байна” гэсээр хуучнаар Лениний музейн буланд тавьсан машиндаа сууж одсон бол З.Баянсэлэнгийн тэргүүлсэн “Битгий яваарай манайхаан, хариугаа авна шүү” гэсэн уриалгад автсан хүмүүс эндээ бужигнаад үлдэв.
СЕХ байрладаг Засгийн газрын байрыг одоо цагдаагийн албан хаагчид хамгаалалтад авсан байдалтай байгаа. СЕХ нэр дэвшигчдийн асуудлыг эцэслэн шийдсэн хурлынхаа талаар ямар нэгэн тайлбар тавиагүй байна. Хүлээлтийн байдалд байгаа МАХН-ын эхлүүлсэн эмх замбараагүй байдал хэдэн цаг хүртэл үргэлжлэхийг хэлэхэд эрт байна.
Д.ХАЛИУН















Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ

Шүүхийн шийдвэрийг хүндэтгэх хэрэгтэй,жагсаал хийгээд төрийн байгууллагыг дарамтлаад нэр дэвшдэг бол хууль шүүхээр яах юм бэ