Дөрвөн жил. 1460 хоног. 35040 цаг. 2102400 минут. Энэ хугацаанд юу хийх боломжтой вэ. УИХ-ын гишүүд нэг удаагийн бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Улс төрийн тогтвортой нөхцөлд нэг магадгүй хоёр Засгийн газар үйл ажиллагаа явуулна. 500 мянган төгрөгийн орлоготой иргэн цалингаа үрэлгүйгээр хураавал 24 сая төгрөгтэй болно. Цаашлаад нэг хэсэг нь их, дээд сургуулиа төгсөж амьдралд хөл тавина. Нөгөө хэсэг нь олимпийн бамбар дор нэгдэж, дэлхий нийтийн өмнө хурд хүч, авхаалж самбаагаа сорино. Бүр энгийнээр тайлбарлавал дөрвөн хавар, дөрвөн зун, дөрвөн намар, дөрвөн өвөл ээлжилнэ. Тэгэхээр дөрвөн жил, 1460 хоног, 35040 цаг, 2102400 минут гэдэг тийм ч бага хугацаа биш юм. Харин ч их хугацаа болохыг дээр өгүүлсэн жишээнээс харж болно. Харамсалтай нь, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд монголчууд онохоосоо илүү алдах нь их байсныг одоо өгүүлэх гэж байна. Гэхдээ монголчууд гэж тодотгох бус УИХ, Засгийн газрын төвшинд гэвэл илүү онох байх.
Тавантолгои хэмээх дэлхийд эхний аравт орох сайн чанарын коксжих нүүрсний томоохон ордтой Монголын улстөрчид “танилцаж”, түүнээс нь ард түмэндээ ашиг ногдуулах тухай хөөрцөглөж суусан нь саяхан. Эхний ээлжид хувийн өмчид байсан энэ ордыг төр мэдэлдээ авч, ард түмэнд хувьцаа тарааж, зарим хэсгийг нь аж ахуйн нэгжүүдэд хуцалдах, хуваарилах замаар эдийн засгийн эргэлтэд оруулах гэж хичээсэн ч шинэ Засгийн газар бүрдсэнээр Тавантолгой хэмээх тамын тогооны үлгэр эхэлсэн нь 2012 оны түүх. Өдгөө дэлхийн зах зээл дээрх коксжих нүүрсний үнэ 285-300 ам.доллар хүрч байхад далхийн хэмжээний орд хэмээн сайрхах дуртай Тавантолгойн нүүрс 73 ам.доллар хүрэхтэй үгүйтэй далайн боомтод хүрч гуравдагч зах зэалд гарч байна. Мэдээж үүнд ирээдүйгээсээ олборлох нүүрсээ барьцаалж “Чалько”-той асар хатуу болзолтой гэрээг үзэглэсэн Сү.Батболдын Засгийн газрын “гавьяа” бий л байх. Гзхдээ Тавантолгой үнэгүйдсэн хийгээд дэлхийн зах зээлээс гурав дахин бага үнээр нүүрсээ борлуулж байгаагийн шалтгаан төмөр зам бариагүйгээс улбаатай гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрч түрүүчээсээ амаа барьж эхлээд байна.
Угтаа бол Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах, төмөр зам барих оролдлого, санаачилга 2012-2016 онд гараагүй биш нэг бус удаа гарсан. Гарах гарахдаа хөрөнгө оруулагчдын төвшинд гэрээ хэлзлцээ хийж, гарын үсэг зурахдаа тулсан нь хоёр жилийн өмнөх үйп явдал. Гэвч төмөр зам тавьчихвал танк орж ирээд эззлчихнэ, Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулбал нэг улсаас бүрэн хараат болно гэх зарим хүний улс төр, хувийн тоглолт өндрөө авснаар нүүрсээ үнс болтол нь үнэгүйдүүлчихээд байгаа хэрэг. Эцэстээ Тавантолшй ч үгүй, төмөр зам ч үгүй, нүүрс ч үгүй, мөнгө ч үгүй сууж байгаа нь бидний үнэн төрх. Юу үнэн гэвэл энэ үнэн. Хамгийн хачирхалтай нь, бидний өөр хоорондоо хөлөө жийлцэн суух зуур ОХУ-ын “Газпром” БНХАУ-ын CNPC-тай байгалийн хий нийлүүлэх талаар гэрээ байгуулав. Ингэхдээ хий дамжуулах хоолойгоо Монголоор дайруулах бус тойруулахаар тохиролцов.
400 тэрбум ам.доллараар хэмжигдэж буй уг хийн хоолойг хэрэв Монголын нутгаар дайруулбал илүү дөт учраас тэр хэмжээгээр зардал нь хямд тусч, барих хугацаа нь богиносно гэдэг нь хэн хүнд ойлгомжтой атал чухам юуны учир тойруулахаар шийдвэрлэсэн нь ардаа ямар нэгэн шалтгаантай байж таарна. Тэр нь тэд биднийг үл тоосондоо бус харин итгээгүйдээ л тийм шийдвэр гаргасан болов уу. Дотооддоо учраа олж чаддаггүй мөртлөө томоохон төсөл хөтөлбөрөө хэдэн жилээр ч гацааж чаддаг улсад хэн итгэж хөрөнгө оруулах вэ дээ. Тэр тусмаа ОХУ, Хятад шиг цаг, минут, секунд бүрт нь хариуцлага давхар ярьж байдаг томоохон гүрний хувьд.
Үнэхээр хийе гэсэн сэтгэл байгаад хэн нэгний хувийн тоглолт давамгайлаагүй бол өнөөдөр монголчууд төмөр замтай, түүгээрээ Тавантолгойн нүүрсийг дэлхийн жишгээр зарж бусдыг царайчлахгүйгээр явах байлаа. Цаашлаад ОХУ, Хятадыг холбосон хийн хоолойг ч Монголоор дайруулах байсныг үгүйсгэхгүй. Гэвч тэгсэнгүй. Тэгэхийг ч хүссэнгүй. Алдагдсан боломж бүр ар араасаа ундарсаар өнөөдрийг хүрчээ. УИХ-ын дарга М.Энхболд намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Алдсан цаг хугацаа, алдагдсан боломж эргэж олдохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Томоохон төслүүдийг байрнаас нь хөдөлгөж, хэрэгжүүлэх тухай саналаа УИХ-д оруулан, шуурхай шийдвэрлүүлэх боломж Засгийн газарт нээлттэй байгааг сануулъя” гзж байсан удаатай. Үнзхээр ч Тавантолгойг хөдөлгөж, төмөр замаа тавих шаардлага бидний, энэ Засгийн газрын өмнө иржээ.
С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
