Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар өнөөдөр Чингэлтэй дүүргийн 7, 8 дугаар хорооны Засаг дарга, ИТХ-ын дарга болон хэсгийн ахлагч нарыг хүлээн авч уулзан хэсэгчилсэн инженерийн хангамж “Сервис центр” буюу “Дэд бүтцийн төв”-ийн ажлыг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа.

Тус уулзалтад Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар, НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Засаг дарга Ц.Дуламжав, тус дүүргийн 8 дугаар хорооны Засаг дарга Д.Баярсайхан болон бусад албаны хүмүүс оролцсон юм.
Уулзалтыг нээж Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар хэлсэн үгэндээ “Нийслэлийн өмнө тулгамдаж буй гол асуудлын нэг бол иргэдийг орон сууцжуулах ажил юм. Үүнээс гадна бид иргэдийг өөрсдийн оршин суугаа газартаа тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх үүднээс Гэр хорооллын нутаг дэвсгэрийг иргэдийн оролцоонд тулгуурлан төрийн болон нийгмийн үйлчилгээтэй, инженерийн дэд бүтцээр хангагдсан тохилог амины орон сууц давамгайлсан хороолол болгон хөгжүүлэх бодит санаачилгыг гаргаад “Сервис центр” буюу “Дэд бүтцийн төв”-ийг барих ажлыг эхлүүлээд зургаан сар болж байна. Эхний ээлжинд уг төсөл хэрэгжих боломжтой 10 байршлыг тодорхойлсон бөгөөд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо энэ байршлын тоонд багтсан байгаа. Тиймээс хорооны Засаг дарга нар болон хэсгийн ахлагч нар иргэдтэйгээ уулзаж, үнэн, зөв мэдээллийг түгээх нь чухал юм. Энэ ажил урагшлах хамгийн том хөдөлгүүр нь иргэд өөрсдөө юм.” хэмээлээ.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр
- Улаанбаатар хотын гүний усны нөөц, эх үүсвэрүүдийг хамгаалж, бохирдох эрсдэлийг бууруулна
- Агаар, хөрс, усны бохирдол үүсгэгч эх үүсвэрүүдийг арилгаснаар халдварт өвчлөл бодитойгоор буурна
- Гэр хорооллын айл өрхүүдийг инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн хангамжид холбосноор ядуурал, нийгмийн ялгаа арилж, тэнцвэрт байдал бүрдэнэ
- Гэр хорооллын нутаг дэвсгэр тэлэхгүй гэж үзвэл Улаанбаатар хотын нийт агаарын бохирдлын 48.75 хувиар буурна
- 11508 га газрын хөрсийг бохирдуулагч эх үүсвэрийг устгаж, 1,567.944 м3 хөрсийг нөхөн сэргээнэ
- Иргэдийн газар, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ 3-4 дахин өснө
- “Сервис центр”-ийг дагасан жижиг дунд үйлдвэрлэл хөгжсөнөөр 24274 ажлын байр нэмэгдэнэ
- Өмчлөлийн газартай инженерийн дэд бүтцээр хангагдах
- Эрүүл аюулгүй тав тухтай тохилог орчинд амьдрах
- Газрынхаа үнэ цэнийг 3-4 дахин нэмэгдүүлэх
- Төрийн болон нийгмийн үйлчилгээгээр хангагдах
- Жижиг дунд бизнес эрхлэх боломж бүрдэх юм байна.
Энэ үеэр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Засаг дарга Ц.Дуламжав, тус дүүргийн 8 дугаар хорооны Засаг дарга Д.Баярсайхан нар тус ажлыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Цаашид Сервис Центр хэрэгжих дүүрэг, хороодын төлөөлөлтэй уулзалт, танилцуулга, хэлэлцүүлгүүд үргэлжилэн хийгдэх юм.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

zanguuni ulger yarj bh shivdeekkkkkkkk