Урин цаг айлчилж, амралт, зугаалга, аялал жуулчлалын улирал эхэллээ. Дотоодын аялагчид эх орныхоо байгалийн цогцолбор, үзэсгэлэнт газруудаар аялдаг бол гадаадын жуулчид хамгийн түрүүнд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хөл тавьдаг. Тэр тусмаа нийслэл хотын ойролцоох Богдхан уул, Горхи-Тэрэлж, Мэлхий хад зэрэг газрууд бол дотоодын төдийгүй гадаадын ихэнхи жуулчдын аяллын маршрутын хамгийн эхэнд бичигддэг газрууд юм.
Гэхдээ дээр дурдсан Богдхан уулын байгалийн цогцолбор газар буюу Зайсангийн ам, Төрхурахын ам, Манзуширын аманд аялагчдын амарч, зугаалганд хүндрэл учруулсан нэг зүйл байдаг. Тэр нь автомашины хэт бөөгнөрөл буюу авто зогсоолын асуудал юм. Тэгвэл Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран уг асуудлыг шийдвэрлэхээр болсон. Өөрөөр хэлбэл, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын хуралдаанд Улсын тусгай хамгаалалттай газарт иргэдийн ая тухтай амрах орчныг бүрдүүлэх, Богдхан ууланд түймэр гарах зэрэг болзошгүй аюулын үед түргэн тусламж, онцгой байдлын албаны машин саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх бодит шаардлага байгааг танилцуулсан. Улмаар уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж Богдхан уулын байгалийн цогцолбор газарт аялал жуулчлалын бүс байгуулж, тохижуулах шийдвэр гаргасан юм.
Богдхан уулын дархан цаазат газарт нийслэлийн иргэдийн аялах, амрах зориулалттай явган аялалын 3 маршрут байдаг. Эдгээрээс хамгийн том нь Зайсан-Дугуй цагаан-Баруун ширээт явган аяллын маршрут юм. Энэ чиглэлд амралтын өдрүүдээр л гэхэд 4000-5000 иргэн ирдэг бөгөөд түүнийг дагаж 300-450 автомашины бөөгнөрөл Зайсангийн аманд үүсдэг байна. Түүнээс гадна зохион байгуулалт, дэд бүтэцгүйгээс болж хог хаягдал маш их байдаг хэмээн уугуул иргэд болон тэнд аялж, зугаалж, явган аялал хийдэг хүмүүс багагүй гомдол ирүүлдэг юм.

Иймд энэ хүндрэлийг арилгах зорилгоор БОАЖЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох бусад байгууллагатай хамтран Зайсангийн аманд явган аяллын замын эхэнд 12620.3 м² /1.2 га/ газарт авто зогсоолын цогцолбор байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм. Мөн Нийслэлийн авто замын хөгжлийн газраас уг авто зогсоолын цогцолборт зориулж 3 тэрбум орчим төгрөгийн төсвийг ИТХ-аараа батлуулаад байна. Нийтдээ 264 автомашины зогсоол, 60 дугуйны зогсоол, автобус, таксины зогсоол зэргийг бий болгох юм.
Авто зогсоолын цогцолборын газрын асуудлыг тус дархан цаазат газарт газар ашиглагч “Монголын үндэсний их сургууль”, “Универсал политехник коллеж”, “Юко“ ХХК-ий эдэлбэр газраас нийт 1.18 га газрыг чөлөөлөх замаар шийдвэрлэхээр төлөвлөжээ. Энэхүү авто зогсоолын цогцолборыг байгуулснаар Зайсангийн амны орчимд нийслэлийн иргэдийн тав тухтай аялах орчин бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хог хаягдал, хөрсний бохирдлын менежментийг сайжруулах боломжтой болно гэж мэргэжлийн байгууллага үзэж байгаа юм.
Түүнээс гадна одоо байгаа авто зам нь 1976 онд ашиглалтад орсноос хойш өнөөг хүртэл шинэчлэлт хийгдээгүй байна. 7-8 м өргөн асфальтбетон зорчих хэсэгтэй, явган хүний зам, нийтийн тээврийн хэрэгслийн зогсоол, хөдөлгөөн тусгаарлах зурвас, тээврийн хэрэгслийн зогсоол, явган хүний гарц, гадаргуугийн усыг зайлуулах байгууламж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан байгууламж тус тус огт хийгдээгүй гэж мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргасан байна. Дашрамд дурдахад, Засгийн газрын өгсөн чиглэлийн дагуу хугацааны хувьд баяр наадмаас өмнө энэ ажил дуусах ажээ.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ

za ashguu2 bayar naamdiin umnu amjih bolj l l bn shdee, zogsooliin asuudalaa shiidne gdg 1 tom asuudliin ard garlaa gsn ugdee