МАХН 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох, эсэх болон нэр дэвшигчийн асуудлаар өчигдөр хуралдаж, эцсийн шийдвэрээ гаргалаа. СЕХ тус намаас нэр дэвшүүлсэн намын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхээс татгалзсан хууль бус шийдвэрийг гаргасан тул түүний оронд УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг нэр дэвшүүлэхээр болсон байна. Бага чуулганы гишүүдийн олонх нь түүнд саналаа өгчээ.
Өчигдөр хуралдсан МАХН-ын Бага чуулган хэвлэлийнхэнд хаалттай өрнөсөн. 13:00-16:00 цагт хуралдсан Гүйцэтгэх товчооны хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. Эхнийх нь тус нам сонгуульд оролцох эсэхээ тохирсон. Үүний дараа сонгуульд оролцсон тохиолдолд нэр дэвшигчийн асуудлыг хэрхэх талаар ярилцаж хэд хэдэн хувилбар дэвшүүлсэн гэсэн юм. Өмнөх хурлаар гишүүдийн 100 хувийн саналаар баталж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн намын дарга Н.Энхбаярыг СЕХ бүртгэхээс татгалзсан нь хууль бус гэж үзэж холбогдох байгууллагаар хянуулахаар хандсан ч хуулийн хугацаанд амжихааргүй байгааг ярилцжээ.
Монгол Улсын гавьяат хуульч С.Нарангэрэл хүсэлтээ ирүүлсэн ч сонгуулийн зардлаас шалтгаалан өөрөө нэрээ татсан гэсэн мэдээлэл хурлын үеэр гарсан. Ингээд дөрвөн хүний нэрийг Гүйцэтгэх товчоо, Бага чуулганд оруулж хэлэлцүүлсэн. Олонхийн санал авсан дөрвөн хүн нь Хүний эрхийн хуульч, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, Монгол Улсын гавьяат хуульч Ц.Шаравдорж, УИХ-ын гишүүн асан ”босоо” С.Ганбаатар, “Насны зам” компанийн захирал, Дорнод аймгийн МАХН-ын Түмтийн дарга Ж.Энхжаргал нар байсан. Бага чуулган дээрх асуудлаар 16-20 цагийн хооронд шуурхай хуралдсан. Энэ хурлаас гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын гишүүн асан, “босоо” С.Ганбаатарыг нэр дэвшүүлэхээр болжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
