|
Монгол Улс хоёрхон л хөрштэй. Нүүгээд салахын аргагүй, түүхээсээ авахын аргагүй бат, нот холбогдсон хоёр хөрштэй. Энэ хоёр улс маань дэлхийд нэртэй, зартай. Хүчтэй нөлөөтэй. Тэдэнд Монгол гэдэг хөрш бий. Хэдийгээр хүн ам цөөтэй ч хүчирхэг явсныг цус махандаа шингэтэл ойлгуулсан хөрш. Монголтой аль аль нь тун сайн харилцаатай ч, заримдаа үл ялиг хөндийрөх, бага сага үл ойлголцох үе бий. Ялангуяа аль улс төрийн хүчин, хэн гэдэг хүн төрийн тэргүүн болсноос болж, харилцааны хүч саарч бас идэвхждэг.
Гэхдээ Хятадтай харилцаа эргэн сэргэсэн, ЗХУ бутарч манайх бие даасан улс болсон сүүлийн 20-30 жилийн түүхийг харахад МАН гарахаараа хөршүүдтэй харилцаа улам бүр сайжирч, тэдний зүгээс баггүй, байгаагаараа харилцаж эхэлдэг нь үнэн юм. Яагаад ч юм АН-ыг засагт гарахаар оросууд ч, хятадууд ч цензур тавиад эхэлдэг. 1990-2000 оны хооронд Оростой харилцаа бараг унтарсан байлаа. Бараг л оросуудыг үзэн ядсан хөдөлгөөн энд тэнд өрнөх дөхөж, ах дүү гэгдэж байсан ойлголт нурамд орсон байсан юм.
2000-2004 онд МАН олонхи болж засаглаж байхад оросуудад төлөх өрийг тэглэж, том боломж бидэнд олдож байв. Бас ОХУ-д элчин сайдаар сууж байсан С.Баяр 2007 онд Ерөнхий сайд болсноор харилцаа эрс өөр болсон билээ. Олон зүйл дээр оросуудтай ойлголцоход амар болж ирсэн. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин МАН-ын нэр дэвшигчийг дэмжин сонгуулийн өмнөхөн ирж байсан удаатай. Оросын пиарчдын багийн тооцоо буруудаж, АН-ын нэр дэвшигч ялалт байгуулсан тэр шокноосоо гарах гэж тухайн үед их л бантсан юм даг. Тэдний хувьд МАН сонгуульд олонхи болж, МАН-ын нэр дэвшигч Ерөнхийлөгч болж байвал ойлголцоход амар байдаг. Магадгүй хуучин намын тогтолцоо адил, олон жилийн түүхэн харилцаа нь тиймд хүргэдэг байж болох юм. БНХАУ-ын хувьд бас адил. Коммунист тогтолцоотой энэ орны удирдлагуудад хуучин тийм намын угшилтай гэдгээрээ МАН ойлголцоход амар байгаад байдаг. Мэдээж, ямар ч намын үед Монгол улс хөршүүдтэйгээ асуудал байхгүй, сайн харилцаатай. Гэхдээ гарын алганы яг аль тал вэ гэсэн сонголт дээрээс тэд МАН-тай харилцахыг хүсдэг. Угаасаа АН-ыг Америкийн талыг хэт дагалдагч гэж үздэг л дээ. Гэхдээ аль нэг улс орныг дагах гэдэг үүднээсээ бус улс орнууд харилцан ойлголцож явахад МАН хамаагүй тулхтай, зарчмын асуудлуудаа тодотгоод явах боломжтой байдаг. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дараагаас төр засгийн түвшинд хоёр хөрштэй харилцаа илт сэргэж ирснийг гадаад харилцааны мэргэжилтнүүд онцолдог. Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил гэхэд он гарсаар хоёр хөрш рүүгээ айлчилсан нь ганцаар тогтсонгүй. Өнгөрсөн хоёрдугаар сард гэхэд хоёр хөршдөө албан айлчлал хийж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ дахь айлчлалаас дөнгөж буцаж ирээд байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нар БНХАУ руу тус бүр нэг удаа айлчилж, Си Жин Пин дарга төрийн айлчлал хийж байсан удаатай. Харин МАН засгийн эрхийг авсан жил хүрэхгүйн хугацаанд бодитой ажлууд нэлээд гарч байна.
БНХАУ-ын олгосон нэг тэрбум ам.долларын зээлийн Хятадын талын хариуцах санхүүжилтийн харьцаа 85 хувь байсныг 95 хувьд хүргэхээр шийдснээ Си Жинпин дарга Ж.Эрдэнэбат сайдад дуулгасан. Мөн БНХАУ-ын Ардын банк, манай Монгол банк хоорондын своп хэлэлцээрийн хугацааг сунгаж, 350 сая юаны буцалтгүй тусламж олгох болсон. Өнгөрсөн арванхоёрдугаар сард УИХ-ын дарга М.Энхболдыг ОХУ-д айлчлах үеэр Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга хатагтай В.Матвиенко “Ийм нүүр тулсан уулзалт, яриа хэлэлцээний үеэр тулгамдсан асуудлуудаа ний нуугүй ярилцах боломж олддог. Уламжлалт харилцаагаа цаашид амжилттай хөгжүүлэхийн тулд бодит үр дүн гаргах хэрэгтэй байна. Үнэнийг хэлэхэд бид монгол нөхөдтэйгээ олон удаа уулзаж, олон асуудал хөндөж ярилцсан. Цөөнгүй тохироо хийгдсэн. Харамсалтай нь үр дүн бага байна. Манай хоёр нам тус тусын сонгуульд ялалт байгуулж, засгийн эрх барьж байгаа. Энэ бол нэг талаар боломж мөн ч нөгөө талдаа маш том хариуцлага юм” хэмээн хэлсэн нь нэгийг хэлдэг. Юутай ч хоёр хөрштэйгөө хамтдаа хөгжинө гэдэг бидний гарц. Илүү их ойлголцож, илүү өргөн хүрээнд ажиллана гэдэг бидний зорилт. Юутай ч гадаад харилцаа тэр дундаа хоёр хөрштэйгээ харилцах бидний харилцаа улам сэргэж, эдийн засгийн хувьд ч том боломжууд ар араасаа гарч байгаа нь сайн хэрэг юм. Х.ТЭРГЭЛ |
Хөрш орнуудтай итгэлцэл сэргэж байна
2017 оны 05-р сарын 18 өдөр, 11 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )



Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
