Монгол Улсын Ерөнхийлөгч “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд санал авах тухай” албан бичигтэй танилцаж, дараах санал хүргүүлэв.
Санал хүргүүлэх тухай албан бичигт “Танай 2017 оны тавдугаар сарын 10-ны өдрийн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд санал авах тухай” 4805 дугаар албан бичигтэй танилцаж, Монгол Улсын Ерөнхийлөгч дараах санал хүргүүлснийг үүгээр уламжилж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, Үндсэн хуулийг дээдлэх ёсыг хангах үүднээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурал, Засгийн газрын хоорондын эрх мэдлийн хуваарилалт, хяналт, тэнцвэрийн зарчмын хүрээнд хязгаарлах нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд:
- Монгол Улсын Ерөнхий сайд нь Засгийн газрын гишүүнийг томилох, энэхүү шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч 72 цагийн дотор батламжлах;
- Шинээр Ерөнхий сайд томилогдсоноор өмнөх Ерөнхий сайдыг огцруулах шийдвэр хүчин төгөлдөр болох;
- Улсын Их Хурлын ээлжит бус сонгуулийг зарлах тухай Ерөнхий сайд саналаа өргөн мэдүүлбэл Ерөнхийлөгч 72 цагийн дотор батламжлах;
- Засгийн газрын гишүүн Улсын Их Хурлын гишүүний ажил, албан тушаал хавсран гүйцэтгэхгүй байх;
- Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, огцруулах шийдвэр гаргасан бол энэ тухай Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид бичгээр мэдэгдэх.
Энэхүү санал, төслийг иргэд, олон нийтээр хэлэлцүүлж нэгдсэн ойлголцол, зөвшилцөлд хүрэх зарчмыг хатуу баримтлах нь зүйтэй” хэмээжээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
