Азтай аавын хүү, ээжийн охин нь цэцэрлэгт хүмүүжих эрх сугалж, эцэг, эхийгээ башийлгадаг болсон монголд бага ангийн хүүхдээ нааш цааш нь зөөж, баахан түвэг, чирэгдэлтэйгээр сургах хэрэг байгаа ч юм уу, бүү мэд. Бүрэн дунд боловсрол эзэмшүүлээд орхиё гэж бодох боллоо, бүр. Гадаадад үгүй юм гэхэд дотоодод дээд боловсрол эзэмших нь зүйтэй гэсэн байр суурийг минь ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй хэдэн нөхөр үгүй хийчихлээ. Нийгмийн сүлжээгээр “МАН-ы нэр дэвшигч дипломтой, АН-ынх дипломгүй, МАХН-ынх хуурамч дипломтой” хэмээн хошигнож буйд бухимдаж байна. Тоогоор илэрхийлбэл, монгол улсын ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн 66 хувь нь дээд боловсролгүй байна. Би ерөөсөө дээд боловсрол эзэмшихээ болилоо.
АН-аас нэр дэвшигч Х.Баттулга дунд боловсролтой зураач, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар дээд боловсролын дипломгүй гэгддэг нь аль хэдийнэ олонд ил болсон зүйл. Гэвч АН-ынхан Монголын урдаа барьдаг эдийн засагч, доктор Р.Амаржаргалыг бус, дунд боловсролтой Х.Баттулгыг, МАХН-ынхан хүлээн зөвшөөрөгдсөн хуульч, академич С.Нарангэрэлийг бус, замын дундаас зориуд “наалдсан”, дээд боловсролын дипломгүй С.Ганбаатарыг илүүд үзэж, итгэл хүлээлгэсэнтэй эвлэрэхэд хэцүү байна. Гэвч үүгээр аль аль намынх нь жирийн гишүүдийг буруутгах гэсэнгүй. Улс төрийн намын шийдвэр гаргах дээд байгууллага нь гишүүдийнхээ олонхын саналаар ийн шийдвэрлэсэн гэж байгаа ч заримыг нь хүлээлтээс гадуур нэр дэвшигч, хуйвалдааны замаар гарч ирсэн гэж элдвээр шүүмжилж буйг бас үгүйсгэх аргагүй.
Нөгөө талаас боловсролыг гагцхүү дипломтой, эсэхээр үнэлэх нь өрөөсгөл байж болох ч сайн ч, муу ч номын дуу сонсох нь ямар ч тохиолдолд давуу тал болно. Аливаа улсын нийгмийн салбаруудаас хамгийн их хөрөнгө оруулалт шаарддаг нь боловсрол байдаг. Бүх шатны боловсролын салбарт харамгүй хөрөнгө оруулах нь хэтдээ улс орны хөгжлийн суурь, хөдөлгөгч хүч болдог учраас тэр. Улмаар ард иргэдийнх нь боловсролын түвшингээр улс орны хөгжлийг эрэмбэлдэг. Тиймдээ ч жил бүр улсын төсөв хэлэлцэх үеэр боловсролын асуудал эрхэлсэн сайдын төсвийн багц хамгийн өндөр дүнтэй гарч, заримдаа хардуулах нь ч бий. Харин нэгэн үе бүх нийтээр бичиг үсэг тайлагдсанаа НҮБ-ын индэр дээрээс цуурайтуулж асан манай улсын төрийн тэргүүний суудлын төлөө дипломын боловсролгүй нөхөд өрсөлдөж байгаа нь чухам юу гэсэн үг вэ? Ажилгүйчүүдийн эгнээг их сургууль төгссөн, дипломтой залуучууд тэлж байна гэж шүүмжилсээр атал хотоо харлуулахаас наагуур шахам, хэдэн малаараа төлбөр хийн, хүү, охиноо сургуульд үдэж буй малчид дээд боловсрол эзэмшээгүй, үр хүүхдийнх нь энд хүрэхгүй хүмүүс ерөнхийлөгчид нэр дэвшсэнийг хараад юу бодож суугаа бол.

Өнөөдөр монголын их, дээд сургуульд 157 мянган оюутан жилд хамгийн багадаа сая төгрөгийн төлбөр төлөн, суралцаж байна. Мөнгө нь илүүдсэндээ бус, ирээдүй хойчдоо боловсрол эзэмшүүлэхийн тулд хоногийн хоолоо хугаслан байж үр хүүхдээ сургуульд үдсэн эцэг, эх манай нийгэмд дэндүү олон.
Сонгуулийн ерөнхий хороо ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд махнаас нэр дэвшигчийг бүртгэснээ албан ёсоор зарлахтай хамт “монгол төрийн босго ийм намхан болсон юм уу” гэж эрхгүй бодоход хүрлээ. Эсвэл иргэд, сонгогч биднийгээ ингэж дорд үзэх хэрэг юун гэж бухимдах. Монголчууд “номыг нь сурахгүй ч номхоныг нь сур” гэж хэлэлцсээр ирсэн. Боловсролоороо гологдож байгаа нэр дэвшигчдийн нэр цэвэр, эсэх талаар ч элдэв мэдээлэл хөвөрч буй.
Б.Оргил

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

“номыг нь сурахгүй ч номхоныг нь сур” gej yaasan saihan helvee duugai naimaagaa hiigeed yavahgui yuun songui l ene ter vee
Ер нь юуч болоод байгаан сда
odoo ih surguiliin tolbor 1 say gej shal hudlaashdee bagdaa l 1,7 say gej baigaash tegheer 4 jil surah tolboriin mongoor neg prius avchuul harin taxind yavaad orlogtoi ajil amijuulchina tegeed yoronhiilogchiin songuulid orj bolno shdee yor harin namd l elseh heregtei yum bna ali namd elseh vee baiz