Ардчилсан намын Сонгуулийн штабын ерөнхий менежерээр УИХ-ын дэд дарга Я.Санжмятав ажиллана

2017 оны 05-р сарын 22 өдөр, 20 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
sanjmyatav

Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулгын Сонгуулийн штабын ерөнхий менежерээр УИХ-ын дэд дарга Я.Санжмятав томилогдлоо. УИХ-ын дэд дарга Я.Санжмятав УИХ-ын гишүүнээр гурвантаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд 2016 оноос УИХ-ын дэд даргаар ажиллаж байгаа юм. Түүнчлэн Хөдөлмөрийн сайд, Завхан аймгийн Засаг дарга, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, АН-ын Санхүүгийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга зэрэг төрийн болон улс төрийн албан тушаал хашиж байсан туршлагатай юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх