Автобуснуудын бариулд залууст ухаан нэмэх үгс байршууллаа

2017 оны 05-р сарын 23 өдөр, 18 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ug1

МЗХ энэ онд “Залуусаа Нэмье” уриатай бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа билээ. Сар бүр залууст ухамсартай, зөв бодолтой, эерэг хандлагатай, нэгнээ гэсэн сэтгэлтэй, биендээ итгэх итгэлтэй, ухаантай байхыг уриалсаар байгаа юм. 5-р сард “Ухаан Нэмье” аяны хүрээнд өдөрт дунджаар 15000 гаруй хүн зорчдог нийтийн тээвэрт урмын үгс байршууллаа.

Автобуснуудын бариулд “Бусдыг хүндэлнэ гэдэг зарлагагүй хирнээ буцаад ашгаа өгдөг тариалангийн талбай”, “Ухаантай хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг”, “Хэлэх үгээ мэдэх нь мэдлэг юм, Хэзээ хэлэхээ мэдэх нь ухаан юм” “Ухаангүй үйлдэл гэж юу вэ”, “Тэвчээр хүнд ухаан хайрладаг”, “Ухаан хэдий сэргэлэн боловч уурлахаараа мунхаг болдог” зэрэг залууст нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаалгах урмын үгсийг байршуулсан.

Нийгмийн хариуцлагаа ухамсарлан залууст эерэг хандлага, зөв бодол, ухаан нэмэх үгсийг байршуулах ажлыг “Тэнүүн-Огоо” ХХК дэмжин ажиллалаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх