“Алтан Дорнод Монгол” группын захирал Т.Ариунболд спортод элэгтэй эрхмүүдийн тоонд зүй ёсоор багтдаг. Түүнийг залуу үеийн тамирчиддаа санаа сэтгэл тавин, захыг нь мушгин суудаг гэдгийг хэн хүнгүй мэддэг болжээ. Тус компаний дэргэдэх Алтан Дорнодын Дайчид клуб нь сагсан бөмбөг, бөх, боксын төрлийн тамирчдыг илүүтэй дэмжиж, хамтран ажилладаг. Үүний нэгээхэн тод жишээ бол Архангай Алтан Дорнодын Дайчид” баг билээ. Тус баг нь Үндэсний супер лиг 2016 оны аварга болсон чансаа өндөртэй баг.
Мөн Улсын Арслан Р.Пүрэвдагва энэ компанид харьяалагддаг бөгөөд бас л ардын хайртай хүү. Үүгээр ч зогсохгүй Н.Төгсцогт мэргэжлийн боксын дэвжээнд гарч чадсан хамгийн залуу боксчин болсон нь мөн энэ эрхэмтэй салшгүй холбоотой юм. Дурдаад байвал түүний ивээлд багтаж амжилттай яваа тамирчин дуусашгүй олон. Залуу хойч үеийнхнийг хамгийн сайн дэмжиж ажилладаг тус компаний хувьд АНУ-д шинэхэн оффисоо нээж үйл ажиллагаагаа тэлжээ. Энэ нь манай спортынхонд илүү сайхан боломж нээгдэж байгаа гэхэд хилсдэхгүй. Тамирчид маань зөвхөн эх орондоо бус харийн оронд ч нэрээ гаргах томоохон боломж бий болоод байгаад ихэд баяртай байгаа гэнэ. Дашрамд дуулгахад, Т.Ариунболд Жиужицү холбооны ерөнхийлөгчийн албанд сонгогдоод байгаа билээ.
PAPARATSI.MN

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

Иш чааваас, юу ч хийдэггүй компани америкт оффис нээгээд байхдаа яахавд, шал худал, эсвэл баахан заамар, архангайг ухсан мөнгөөрөө тансаглаж явна,Нөхөн сэргээлт хий,мэргэжлийн хяналтынхан , Оюунхорол сайд анхаар.