Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалж,тэдний жаргал зовлонг хуваалцаж явдаг Ц.Батдорж энэ удаа эпилепси буюу унаж,татдаг өвчтэй хүмүүсийн эрх ашиг ноцтой хохирч байгааг мэдэгдэв. Түүний хувьд хөдөлмөрийн чадвараа 90 хувиар алдсан ч нийгмийн буруу хандлагатай эвлэрч суудаггүй хүн.
Түүнийг 1988 оноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн төлөө тэмцэж,ядарч зүдэрсэн хүмүүст тусалж дэмжиж явдгийг мэдэх юм.“Золиосны бүлэг” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Ц.Батдоржийн ярьж буйгаар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг группэд хамруулдаг заалтуудаас уналт, таталтынх нь хасагдсан байна.
Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2008 оны хамтарсан тушаал байдаг. Энэ тушаалыг 2016 оны зургадугаар сарын 30-нд өөрчилж маш олон заалтыг хассан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрх ашгийнхаа төлөө багагүй тэмцсэний үр дүнд хасагдсан заалтуудаас 60 гаруй заалтыг буцааж сэргээжээ. Энэ бол сайн хэрэг. Гэтэл уналт, таталтын өвчтэй хүмүүс хасагдсан хэвээр байна.
Ялангуяа орон нутагт ийм хүн олон байна гэдгийг Ц.Батдорж онцлоод “Уналт,таталтын өвчтэй хүмүүсийг худлаа унаж татдаг гэх хардлага их байна. Тиймээс ийм өвчтэй хүмүүсийг элдвээр чирэгдүүлж,группээс хоморголон хасч байгаа нь илт доромжлол юм. Энэ бол хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа хэрэг гэж тэрээр ярьж байна.
Ц.Батдорж эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын хуралд нэг бус удаа суусан тухайгаа ярихдаа: -Өмнөговь аймагт гэхэд найман настайгаасаа унаж эхлээд 22 жил болсон залуу байна. Тархины гэмтлээс болж 22 жилийн турш эм ууж, группэд байсан залуу. Түүнийг аймгаас нь Улаанбаатарын “Альфа долгион” гэх эмнэлэг рүү очиж нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулж ир,дүгнэлтийг үндэслэж группэд оруулах эсэхийг шийднэ гэсэн байгаа юм. Хөөрхий залуу ах дүүгийнхээ тусламжаар хотод ирж “Альфа долгион” эмнэлэгт ирж 70000 төгрөгөөр шинжилгээ өгсөн. Өмнө нь ч өгч байсан. Тэгэхэд группт байх ёстой гэж дүгнэж байсан эмнэлэг энэ удаа өмнөх дүгнэлтээсээ тэс өөр шийдвэр гаргасан байсан. Энэ хүн уналт, таталтын эмгэггүй,хуурамчаар унаж татдаг. Уналт, таталт гэдэг өвчин ямар байдаг вэ гээд зураг харуулахдаа түлэгдсэн, шарагдсан, хөл гараа хугалсан аймшгийн зургууд үзүүлээд “Энэ бол жинхэнэ уналт, таталт. Та 22 жил болоход ерөөсөө ингэж гэмтэж байгаагүй. Энэ бол хуурамч уналт. Тиймээс группэд орох шаардлагагүй” гэж дүгнэлт гаргасан. Ийм дүгнэлт өвчтөний хувьд үнэхээр хүнд. 22 жилийн турш эм уудаг, анх нэгээр уудаг байсан бол дөрвөөр ууж байгаа хүн яахаараа худлаа унасан болж таарах вэ. Арчаагүй хүмүүс л унахдаа гэмтэл түлэгдэл авдаг. Асаргаа сайн, ар гэр нь тэтгэж явдаг хүмүүс өөрсдийгөө золиослон өвчтэй хүнийхээ араас явдаг. Над дээр яг ийм асуудлаар 13 өргөдөл ирээд байна. Энэ талаар би “Альфа долгион” эмнэлгийн эмчтэй уулзсан. Гэтэл надад “Манайх сүүлийн үеийн аппарат оруулж ирсэн. Ганцхан энэ аппарат л Монголд үнэнийг хэлнэ. Энэ аппарат орж ирээгүй байхад өмнө нь орж байсан хүмүүс худлаа унаж татдаг байсан гэж хэллээ” гэв. Унаж татдаг гэж “жүжиглэж” байгаад группэд ороод “мөнгө цохьдог” хүмүүс байхыг үгүйсгэхгүй.
Гэтэл уналтын эсрэг хүчтэй эмийг 22 жил уугаад, татаж унаад явах чинь жүжиглэлт үү. Би энэ заалтыг захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандана. Бас Үндсэн хуулийн Цэцэд хандана. Энэ асуудлаар тууштай явна. Би нэг хүн группт оруулах асуудал биш өвчтэй хүний хууль ёсны заяагдмал эрхийн төлөө хандах гэж байна гэж Ц.Батдорж хатуухан анхааруулав.
Хүмүүсийн ярихыг анзаарвал, Сэтгэцийн эмнэлгийн зарим эмч танил тал,хамаатан садныхаа хүмүүсийг унадаг,татдаг өвчтэй хэмээн бичиг цаас бүрдүүлээд группэд оруулдгаас жинхэнэ эпилепситэй хүмүүст гай болж байгаа гэнэ.
Унадаг, татдаг өвчтэй хүмүүст зөөлөн хандахыг Ц.Батдорж болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө тэмцэгчид сануулж байна.
Н.Намуун

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр

Alifa dolgion emneleg estoi taalagdaagui.Bayrmaa emch ni hashgirch zagnasan aash muutai Tomor Zamin emnelgiin ajlig barag meddeg yum bishuu..Hunii huvi zayag Bayrmaa emch ni shiiddeg yum shig bna lee.Medreliin emch nart hicheel zaadag nertei heden shavi nar ni bagsh luugaa ovchtonoo yvuuldag suljeend orchihson gants ene emnelgiin dugneltiig huchinteid tootsno gej ulaam taim heldeg.Busad emneleg ni huchingui yum bol yagaad ajillaad bdag hereg ve?
Alifa dolgion emneleg estoi taalagdaagui.Bayrmaa emch ni hashgirch zagnasan aash muutai Tomor Zamin emnelgiin ajlig barag meddeg yum bishuu..Hunii huvi zayag Bayrmaa emch ni shiiddeg yum shig bna lee.Medreliin emch nart hicheel zaadag nertei heden shavi nar ni bagsh luugaa ovchtonoo yvuuldag suljeend orchihson gants ene emnelgiin dugneltiig huchinteid tootsno gej ulaam taim heldeg.Busad emneleg ni huchingui yum bol yagaad ajillaad bdag hereg ve?
Demjij BNA unalt tatalttai humuusiin zovlon ih ee