Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах Цагдаагийн хотхоны зарим байр халуун усгүй байгаад иргэд оршин суугчид бухимдалтай байгаагаа илэрхийлж байна. Тэрээр оршин суугчид 3-4 жилийн турш халуун усгүй амьдарч байгаа төдийгүй гэр хороололд амьдарч байгаа мэт усаа халаан хэрэглэсээр өдийг хүрээд байна. Харж байгаачлан энэ байр бол Академийн 16 дугаар байр юм.
2013 онд ашиглалтанд орсноосоо хойш хэрэглээний ямар ч халуун усгүй өнөөдрийг хүрчээ. 21 дүгээр зуунд орон сууцанд амьдарч байгаа мөртлөө гэр хороололд амьдарч байгаа аятай халуун усгүй өдийг хүрч байгаа нь оршин суугчдын бухимдлыг төрүүлсээр нэлээдгүй хугацааг ардаа орхисон аж. Цөхрөнгөө барсан оршин суугчид халуун усгүй учраас бойлуураар усаа халаадаг ч цахилгааны төлбөр асар өндөр гардаг тухай учирлаж байна.
Түүнчлэн 16 дугаар байрны оршин суугчидтай яг адилхан бэрхшээлтэй бас нэгэн байр бол өнгөрсөн хоёрдугаар сард ашиглалтанд орсон 72 айлын орон сууц болох 12 дугаар байр юм. Мөн л ямар ч халуун усгүй цахилгаанаар усаа халааж өдөр хоногийг өнгөрөөж байна. Хэдийгээр цалин багатай ч тушаалаар ажилладаг цагдаагийн алба хаагчид орон байртай болсон нь сайхан хэрэг ч “Нүглийн нүдийг гурилаар хуурна” гэдэг шиг хүн амьдрахад тухтай байж чадахгүй байгааг оршин суугчид ам уралдан хэлж байна. Сар болгон өндөр хүү төлж банкны зээл авсан алба хаагчдыг дорд үзэж иймэрхүү байдлаар харьцаж байгаа нь байж боломгүй хэрэг юм.
Орон сууцанд амьдарч байгаа иргэд ямар ч байсан халуун хүйтэн устай дулаанхан тохилог байх нь нэн тэргүүнд тавигдах зүйлийн нэг. Гэтэл харин ч эсэргээрээ хүний гэр орондоо тохитой тухтай байх эрхийг нь хязгаарлаж байгаагаас өөрцгүй байгаа нь илхэнээ харагдаж байна. Уг нь бол эдгээр байнууд тавдугаар цахилгаан станцын хажууд байрлалтай байгааг харахад энэ мэтийн халуун усны асуудлыг шийдэхэд тийм ч бэрхшээлтэй биш санагдах юм. Тиймээс холбогдох албаныхан энэхүү асуудалд анхаарал хандуулан тодорхой арга хэмжээ авахыг хүсч байна. Манай сайт тус хэргийн талаар үргэлжлүүлэн хүргэх болно. Цагдаагийн алба хаагчдыг эх орны энхийн манаанд зогсож хэзээд бэлэн байлгадаг мөртлөө ард нь байгаа халамжит хань, хонгор бяцхан үр хүүхдийг нь тохитой тухтай байлгах тал дээр яагаад анхаарч болохгүй гэж.
Үргэлжлэл бий…
Ч.БЯМБАА
Эх сурвалж: www. control.mn



Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

Ямар компани халуун усгүй байр барьдаг байнаа.