Эх хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрийг “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар болсон талаар өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газар, болон нийслэлийн Соёл урлагын газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Улаанбаатар хотын Замын цагдаагийн алба зэрэг холбогдох байгууллагаас мэдээлэл хийлээ.
Энэ удаагийн “Монгол хүүхдүүд” баярын үйл ажиллагаа нь багачуудын оюун санаа, бие бялдар, бодох сэтгэх, онцлогт нийцсэн “Оньсон наадгай”, “Шагайн наадгай”, “Хөлөгт наадгай”, “Ээдрээ тайлах наадгай” гэсэн 15 төрлийн 3000 гаруй Монголын уламжлалт тоглоом наадгайг энэ цагийн хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх зорилготой аж. Түүнчлэн ирэх сарын 1-нд буюу Хүүхдийн баяраар уламжлалт 15 төрлийн наадгайгаас хүүхэд багачуудын сайн мэдэх 6 төрлийг онцлон “Уламжлалт наадгайн баатрууд”-ыг шинээр гаргаж байгаа гэнэ. Эх хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээг найруулж буй УДЭТ-ын найруулагч С.Болд-Эрдэнэ “Хүүхдийн баяраар уламжлалт 15 төрлийн наадгайгаас сонгон хүүхэд багачуудын сайн мэдэх баатруудыг шинээр гаргаж “амилуулна”. Энэ нь 2017 оны хүүхдийн баярын хамгийн том онцлог бөгөөд багачуудад таалагдана гэдэгт итгэлтэй байна” гэв.
Хүүхдийн баяраар Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон Амарын гудамжны автозамыг хааж, автомашины хөдөлгөөнийг хязгаарлан гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн албанаас мэдээллээ. Тодруулбал, Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн хэсгийн автозамыг тухайн өдрийн 11.00-16.00 цагийн хооронд хаана. Амарын гудамжны автозамыг хүүхдийн баярын үйл ажиллагааны нэг болох “Явган парад”-ын үеэр түр хаах юм.
Мөн хүүхдийн баярын үеэр төв талбайд мэргэжлийн хяналтын байцаагч нар хяналт, шалгалт хийж, явуулын лаборатори ажиллуулах бөгөөд нийт 80 гаруй аж ахуйн нэгж, иргэд худалдаа үйлчилгээ явуулах зөвшөөрөл авчээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ХҮҮХДИЙН БАЯРЫН СОЁЛ, УРЛАГИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ
НЭГДСЭН ХӨТӨЛБӨР
Нийслэлийн Засаг даргын тамгын газар
06 дугаар сарын 01-нд 11:00-16:00 цагийн хооронд “МОНГОЛ ХҮҮХЭД” баярын арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга
06 дугаар сарын 01-ний өдрийн 10:00,14:00 цагуудаас “Хүүхдийн ертөнц” бүжгийн тоглолтыг өөрийн тайзнаа тоглоно.
Улсын драмын эрдмийн театр
06 дугаар сарын 01-ний өдрийн 12:00, 15:00, 18:00 цагуудаас “Цасан гоо ба 7 одой” жүжиг тоглогдоно.
Хүүхэлдэйн театр
05 дугаар сарын 27-ноос 06 дугаар сарын 01-ний өдрүүдэд “Бяцхан хатагтайн хүүхэлдэйн театр” жүжиг тавигдана.
Гэгээнтэн кино театр
06 дугаар сарын 01-ний өдөр
- Маргад эрдэнийн орноор аялсан нь / Монгол дуу оруулагатай Хүүхэлдэй кино /
- Карибын тэнгисийн дээрэмчид
- Спарк /Хүүхэлдэй кино/
- Галактикийн хамгаалагчид -2
- Харийнхан
Тэнгис кино театр
06 дугаар сарын 01-ний өдөр Маргад эрдэнийн орноор аялсан нь хүүхэлдэйн кино
Өргөө кино театр
06 дугаар сарын 01-ний өдөр Маргад эрдэнийн орноор аялсан нь хүүхэлдэйн кино
Монголын хүүхдийн ордон
06 дугаар сарын 01-ний 14:00 цагт Зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан урлагийн тоглолт, бэлэг гардуулах үйл ажиллагаа болно.
Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар
05 дугаар сарын 31-ний өдөр 11:00 цагаас Дүүргийн Соёлын ордонд “Хүүхдийн баяр”-ын нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулна. Хороодод Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар
05 дугаар сарын 29-нөөс 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хороодоор хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.
Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар
05 дугаар сарын 31-нд 12:00 цагаас УБ Паласийн гадна талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно.
05 дугаар сарын 31-нд 12:30 цагаас Төмөр замын дээд сургуулиас УБ Палас хүртэл парад алхана.
Багануур дүүргийн Засаг даргын тамгын газар
06 дугаар сарын 01-нд 10:00 цагаас төв талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно.
Багахангай дүүргийн Засаг даргын тамгын газар
06 дугаар сарын 01-нд 10:00 цагаас төв талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно.
Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар
05 дугаар сарын 31-нд 9:40 цагаас Соёлын ордны өмнөх талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно. Хороодод Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.
Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар
06 дугаар сарын 01-нд 10:30 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд талын талбайд Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар
06 дугаар сарын 01-нд 10:00 цагаас Тусгаар тогтнолын талбайд Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар
05 дугаар сарын 30-нд 14:00 цагт Аса циркэд Шилдэг өнгө продакшнтай хамтран Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.
Үндэсний Соёл амралтын хүрээлэн
05 дугаар сарын 27-оос 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд “Гайхамшигт долоо хоног” арга хэмжээг Их тайз, бага тайз болон цэгийн хөтөлбөрөөр дамжуулан зохион байгуулна. Уг үйл ажиллагааг насны ангиллаар цирк, хүүхэлдэйн жүжиг, хүүхдийн урлагийн тоглолт, спортын тэмцээн, уралдаан зэрэг төрлүүдээр тус тус зохион явуулна.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
05 дугаар сарын 26-нааc 06 дугаар сарын 04-ний өдрүүдэд “Аз жаргалтай хотхонд” баярын арга хэмжээг зохион байгуулна.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
